No menu items!
HomeХэн юу хэлэвГ.Хажидмаа: Цагаан сараас өмнө 1,072 хувьцааны ногдол ашиг өг

Г.Хажидмаа: Цагаан сараас өмнө 1,072 хувьцааны ногдол ашиг өг

-

Өнөөдөр үндэсний мэдээллийн төвд “Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгаа авъя” сэдвээр иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Иргэн Г.Хажидмаа “2022 оны аравдугаар сараас эхлэн нүүрсний хулгайтай холбоотойгоор ногдол ашгийг иргэдэд яаралтай өгөх нь зүй ёсны хэрэг юм хэмээн шаардлага өгч эхэлсэн. Шаардлага өгснөөс хойш он гарсны дараа ногдол ашгийг өгөхөөр судалж байгаа хэмээн хариу ирсэн боловч албан ёсны мэдээ мэдээллийг засаг төрөөс гаргахгүй байгаа учраас иргэдийн зүгээс өдөр бүр ногдол ашгийг шаардаж байна.

2018 онд нийт хүн амын 50 хувь нэн ядуу гэж байсан бол өнөөдөр УИХ-ын индэр дээрээс 75 хувь нэн ядуу болсон байна гэх зүйлийг гишүүд ярих боллоо. Энэ бол төр засаг барьж байгаа хүмүүс улсыг удирдаж чадахгүй байгаагийн илрэл юм. Тиймээс Монгол Улсын иргэн бүрд цагаан сараас өмнө ногдол ашгийн тодорхой хувийг олгох талаар бид яриад явж байна.

Төр ажлаа хийдэг бол ногдол ашиг тараасан ч юмны үнэ өсгөхгүй бариад байх боломжтой. Тиймээс төр засаг яаралтай иргэдэд ногдол ашиг өгч, өр зээлээс нурууг нь хөнгөлж өг хэмээн хүсэж байна. Бид ногдол ашиг өг гэсэн шаардлагад

  1. Нэн яаралтай цагаан сараас өмнө ногдол ашиг өгөх 
  2. Нас барсан иргэдийн ногдол ашгийг үр хүүхдэд нь өвлүүлэн өгөх
  3. 2023 оноос хойш иргэн бүрд ногдол ашгийг цаг тухайд нь өг гэсэн юм” гэв.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд