No menu items!
HomeUncategorizedД.Ганбат: МАН хүүхдийн мөнгийг халамж гээд хуульчилсан, энэ нь Үндсэн хуульд нийцэхгүй

Д.Ганбат: МАН хүүхдийн мөнгийг халамж гээд хуульчилсан, энэ нь Үндсэн хуульд нийцэхгүй

-

Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр боллоо.

Тус намаас хүүхдийн мөнгийг олгохдоо алгачлахгүй, хүүхэд бүрд өгөх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдээллийн эхэнд мэдэгдлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ардчилсан Нам анх хүүхдийн мөнгийг санаачилсан. Үүнийг хүүхэд бүрд олгодог байсан. Монголын байгалийн баялгийг нийт хүүхдээрээ дамжуулж ард иргэддээ олгох нь зөв хувилбар гэж үздэг, халамж биш. Өнгөрсөн онд МАН хүүхдийн мөнгийг халамж гээд хуульчилсан. Энэ нь Үндсэн хуульд нийцэхгүй.

Хүүхдийн мөнгийг 91% нь аваад 9% нь авахгүй гэхээр дундаж давхарга байхгүй боллоо. Ам бүлийн орлого 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой айлын хүүхдийн мөнгийг хасчихлаа. 3.5 сая нь 1,000 доллар хавьцаа мөнгө. Дунд зэргийн хөгжилтэй орны difficult, dirty, dangerous ажлыг хийж байгаа хамгийн бага цалин нь $1,000. Манай иргэдийн ихэнх нь ийм ажил хийж байна. Ажлаа хийгээд татвараа төлөөд явж байгаа өрхүүдийг дундаж давхаргаас хасаж байгаа нь буруу, үүнийг засах ёстой.

Энэ Засгийн газрын явуулж байгаа цахим бодлого нь сайн хэрэг. Гэвч үүнийгээ муу хийсэн нь иргэдэд чирэгдэл учруулж байна” хэмээн хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд