No menu items!
HomeНийгэмНДШ-ийн буцаан олголтоо аваагүй бол маргаашаас өмнө дансаа баталгаажуулахыг сануулав

НДШ-ийн буцаан олголтоо аваагүй бол маргаашаас өмнө дансаа баталгаажуулахыг сануулав

-

УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.

Харин зарим даатгуулагч шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан боловч буцаан олголтоо аваагүй бол дансны дугаараа 2023.01.20-ны өдрийн дотор бүртгэн баталгаажуулахыг НДЕГ-аас сануулж байна.

Та дансны дугаараа

  • E-MONGOLIA, 
  • https://daatguulagch.ndaatgal.mn/ веб
  • Нийгмийн даатгалын хэлтэс, байцаагчид хандан 2023.01.20-ны өдрийн дотор бүртгэн баталгаажууах боломжтой.

Хуулийн үйлчлэх хугацаа дуусаж байгаатай холбогдуулан дансны мэдээллээ 2023.01.20-ны өдрийн дотор бүртгэн баталгаажуулаагүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохгүйг анхааруулжээ.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд