No menu items!
HomeСэдэвЭнэ онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлнэ

Энэ онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлнэ

-

2023 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 21 жил 6 сар НДШ төлсөн байх шаардлагатай. Цаашид энэ хугацаа жил бүр 3 сараар нэмэгдэж 2037 оноос эхлэн 25 жил болно. Даатгуулагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол дараах баримт бичиг бүрдүүлнэ.

Өндөр насны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг:

  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх)
  • Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгох бол)
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл лавлагаа;
  • Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр;
  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ;
  • Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогод шимтгэл ногдуулах хуудас;
  • Цэргийн батлах;
  • Тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;
  • Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ;
  • Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол.

Санамж: Тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулагч (иргэн) Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх), Шүүхийн шийдвэр, Архивын лавлагаа, Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол, “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх зөвлөл”-ийн тогтоол зэрэг баримт бичгийг заавал үндсэн баримт бичгээр буюу эхээр нь ирүүлнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд