No menu items!
HomeЯрилцлагаТодруулга: 2022 оны 12-р сарын буцаан олголт нэгдүгээр сарын 25-наас олгогдоно

Тодруулга: 2022 оны 12-р сарын буцаан олголт нэгдүгээр сарын 25-наас олгогдоно

-

2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийг буцаан олгох хуулийг УИХ баталсан билээ. Буцаан олголтыг 2022 он дуустал олгох бөгөөд сар бүрийн 25-наас эхлэн олгоно хэмээн холбогдох газраас мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл 2022 оны 12-р сарын буцаан олголтыг 2023 оны нэгдүгээр сарын 25-наас олгох юм.

Түүнчлэн НДЕГ-аас шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан боловч буцаан олголтоо аваагүй бол дансны дугаараа 2023.01.20-ны өдрийн дотор бүртгэн баталгаажуулахыг сануулсан. Учир нь хуулийн үйлчлэх хугацаа дуусаж байгаа тул бүртгэн баталгаажуулаагүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохгүйг анхааруулсан юм.

Харин уншигчдийн зүгээс өмнө нь буцаан олголтоо авч байсан ч сүүлийн саруудын буцаан олголт ороогүй гэх мэдээллийг ирүүлсэн юм.

Энэ талаар НДЕГ-аас тодруулахад “НДШ-ийн буцаан олголтоо огт авч байгаагүй бол энэ сарын 20 буюу маргаашийн дотор дансны мэдээллээ https://daatguulagch.ndaatgal.mn/ веб, E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид хандан дансны мэдээллээ засуулах боломжтой.

Харин зарим саруудын буцаан олголт орохгүй байгаа бол нийгмийн даатгалын 1800-0724 лавлахаас асууж тодруулж болно. Хэрэв танай АНН, байгуллага нийгмийн даатгалд шитгэлээ төлөөгүй, хоцроож төлсөн байвал орохгүй. Мөн дансны мэдээлэл зөрсөн байх магадлалтай. Тиймээс орохгүй байгаа шалтгааныг нийгмийн даатгалын байгууллагаас тодруулж болно. Харин 2022 оны 12-р сарын буцаан олголт нэгдүгээр сарын 25-наас олгогдоно” гэдгийг хэллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд