No menu items!
HomeУлс төрН.Учрал: 13А маягтыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахимаар хүлээн авдаг болгоно

Н.Учрал: 13А маягтыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахимаар хүлээн авдаг болгоно

-

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр  ЦХХХ-ны сайд Н.Учрал 13А маягтыг цахимаар хүлээн авдаг болно гэдгийг хэллээ.

Тэрбээр “Дэлхийн банкны санхүүжилтээр манай улсад цахим эрүүл мэнд төсөл хэрэгжсэн. Уг төслийн хүрээнд манай эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудыг олон улсын аудитын байгууллага чанаргүй байна гэж дүгнэсэн. Сайд, дарга нарын халаа сэлгээний асуудлаас болж энэхүү дүгнэлт гарсан гэж бодож байна. 

Эрүүл мэндийн яаманд маш чадварлаг IT инженер авъя гэхээр цалин хөлс, нөхцөл бололцоо нь болдоггүй. Тиймээс манай яамны зүгээс энэ оны хоёрдугаар улиралд багтаан 13А маягтыг цахимаар хүлээн авдаг болоход ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэн хэрэглээнд нэвтрүүлнэ” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд