No menu items!
HomeЭрүүл мэндШ.Энхтүвшин: УХТЭ өвдөлт намдаах тасагтай болж, иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж байна

Ш.Энхтүвшин: УХТЭ өвдөлт намдаах тасагтай болж, иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж байна

-

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт өвдөлт намдаах нэгж нээгдэж, иргэдэд тусламж үйлчилгээг хүргэж эхэлжээ.

Энэ талаар тус эмнэлгийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн эмч Ш.Энхтүвшин “Улсын хоёрдугаар төв эмнэлэгт өвдөлт намдаах тасаг байгуулагдсан бөгөөд иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж байна.

Өвдөг, нуруу, мөр, ямарваа нэг хагалгааны дарах үргэлжилсэн өвдөлт, үлд, мэдрэлийн гаралтай өвдөлтийг эмчилнэ. 45-аас дээш насныхан, ялангуяа эмэгтэйчүүдийн өвдөг өвдөх нь их. Мөн өвдөлт нь нэлээн зовиуртай, явахад бэрхшээлтэй байдаг. Энэ асуудлыг манай клиник эмчилгээ хийж, Япон, Солонгос улсад үйлдвэрлэсэн эмийн бодисоор үйлчилж байна.

Түүнчлэн нурууны мэдрэл дагасан өвдөлтийг оношилж, рентген хяналт дор тарилга эмчилгээ хийж байна. Нурууны архаг өвдөлт нь дэлхий нийтэд өндөр хувийг эзэлдэг. Үүний гол шалтгаан нь насжилт, таргалалт, гэмтэл юм. Нурууны архаг өвдөлтийг мэс засал болон эмийн эмчилгээгээр эмчилдэг” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд