No menu items!
HomeЭрүүл мэндУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах 46-60 насныхан дараах шинжилгээг хийлгэнэ

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах 46-60 насныхан дараах шинжилгээг хийлгэнэ

-

2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд өөрийн насны багцдаа багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой болсон билээ. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь 0-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш гэсэн насны ангиллаар хийгдэж байгаа юм. Үүнээс бид өнөөдөр 46-60 насныхны үзлэг, оношилгооны багцын мэдээллийг онцлон хүргэж байна.

46-60 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1.    Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2.    Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3.    Өлөн үеийн глюкоз,

4.    Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

5.    Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6.    Эсийн шинжилгээ –ПАП тест,

7.    Хэвлийн хэт авиа,

8.    Бамбайн хэт авиа,

9.    Хөхний хэт авиа,

10. Зүрхний цахилгаан бичлэг,

11. Улаан хоолой, ходоодны дуран,

12. Цээжний рентген зураг

13. Эмчийн үзлэг

14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

15. Дүгнэлт

16. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдахдаа ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх үү?

Даатгуулагч-Иргэн үзлэгт хамрагдахаас өмнө эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх бөгөөд иргэний үнэмлэхээс өөр бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй.

Ц.Цагаандарь: Урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн чих, хамар, хоолойн ахлах зэргийн эмч Ц.Цагаандарь: Шинжилгээнд хамрагдах иргэд зарим нэг бэлтгэлийг хангах шаардлагатай. Тухайлбал, цусны болон биохимийн шинжилгээ, сахар, тэмбүү, ХДХВ, гепатит В,С-ийн шинжилгээ өгөхдөө долоо хоногийн өмнөөс өөх тостой хоол идэхгүй, өөх тос бууруулах эм хэрэглэхгүй байна. Учир нь энэ нь шинжилгээний үр дүн зөв гаргахад нөлөөлнө.

Мөн шинжилгээ өгөхөөс гурав хоногийн өмнө витамин С буюу аскорбины хүчлийг хэрэглэхгүй байх бөгөөд шинжилгээ өгөхөөс нэг хоногийн өмнө шар лууван, жүрж, өөх тос, халуун ногоо ихтэй хоол идэхгүй байх нь зүйтэй. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэхгүй, биеийн хүчний хөдөлмөрийг хэтрүүлэхгүй, эм тариа ялангуяа бактерийн эсрэг антибиотик эмчилгээг зогсоогоод шинжилгээгээ өгөх хэрэгтэй. Зүү төөнүүр тавиулах, рентген шинжилгээг хийлгэхгүй байх нь зүйтэй. Онц шаардлагагүй бол эм уухгүйгээр шинжилгээ өгвөл үр дүн нь зөв гарна.

Улаан хоолой, ходоод дурандуулахын өмнөх өдөр 19 цагаас хойш хоол идэхгүй. Хоол удаан шингэдэг, шингэц муутай бол 14-15 цагийн орчмоос хоолоо сойх нь зүйтэй байдаг. Шинжилгээ өгөхдөө өлөн ирэх бөгөөд ус уухгүй. Мөн цагаан идээ идэхгүй, тамхи татахгүй, бохь зажлахгүй, эм уухгүй.

Умайн хүзүүн эсийн шинжилгээг 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд гурван жилд нэг удаа хийгдэг. Шинжилгээг хийлгэхдээ долоо хоногийн өмнөөс үтрээгээр лаа, бусад эмийн бодисыг хийхгүй. Хоёр хоногийн өмнөөс угаалга хийж, үнэр дарах цацлага хэрэглэхгүй бөгөөд бэлгийн харьцаанд орохгүй байх нь зүйтэй. Сарын тэмдгийн үед шинжилгээг өгч болохгүй бөгөөд дууссанаас тав хоногийн дараа шинжилгээ өгөх боломжтой.

Хэвлийн хэт авиан шинжилгээгээр элэг, цөс, нойр булчирхай, бөөр, дэлүү, түрүү булчирхайн үйл ажиллагааг үздэг. Энэ шинжилгээг хийлгэхээс гурав хоногийн өмнө хэвлийд хий их үүсгэх хоол хүнсийг багасгана. Оношилгоог хийлгэх өдрө

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд