No menu items!
HomeОнцлохМонгол Улсын иргэн дараах нөхцөлийг хангасан тохиолдолд Чех улсаас тэтгэвэр тогтоолгох эрх...

Монгол Улсын иргэн дараах нөхцөлийг хангасан тохиолдолд Чех улсаас тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ

-

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр” 2023.03.01-ээс мөрдөгдөж эхэллээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Хэлэлцээрийн агуулга:

Энэхүү хэлэлцээрээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан давхардаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох, мөн тухайн улсад шимтгэл төлж ажилласан хугацаандаа ногдох тэтгэврийг шилжүүлэн авах нөхцөл бүрдэж, нийгмийн баталгаа нь хангагдах юм.

Хэлэлцээрт хамаарах тэтгэврийн төрөл:

Дараах төрлийн тэтгэврийг Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

Монгол Улсаас авах тэтгэврийн төрөл:

  • Тэтгэврийн даатгалын сангаас олгох өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр.
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр.

Бүгд Найрамдах Чех Улсаас авах тэтгэврийн төрөл:

  • Өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр,

Монгол Улсын иргэн дараах нөхцөлийг хангасан тохиолдолд Бүгд Найрамдах Чех Улсаас тэтгэвэр тогтоолгон авах эрх үүснэ.

  • Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, шимтгэл төлсөн байх. Үүнд, Бүгд Найрамдах Чех Улсад 1995.12.31-ний өдрөөс өмнө их, дээд сургуульд суралцсан хугацаа орно.
  • Бүгд Найрамдах Чех Улсын хууль тогтоомжид заасан өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн байх,
  • Бүгд Найрамдах Чех Улсын хууль тогтоомжоор тогтоосон тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан байвал зохих хугацаа /30 жил/-г хангасан байх.

Бүгд Найрамдах Чех Улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоох нас:

Шимтгэл төлж ажилласан байвал зохих 30 жилийн хугацаанд Монгол Улсад шимтгэл төлсөн хугацааг оруулан тооцно.

Жишээ нь: Монгол Улсад 14 жил, Бүгд Найрамдах Чех Улсад 21 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан Монгол Улсын иргэн даатгуулагч нь өөрийн улсдаа тэтгэвэр тогтоолгох бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд хоёр улсад шимтгэл төлж ажилласан жилээ нэгтгэн 35 жилээр тооцуулан бүрэн тэтгэвэр тогтоолгож, үүнээс 14 жилд ногдох тэтгэврийг Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас, Бүгд Найрамдах Чех Улсын хууль тогтоомжид, заасан өндөр насны тэтгэврийн насанд хүрээд 21 жилд ногдох тэтгэврээ Бүгд Найрамдах Чех Улсын талаас авах боломжтой юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд