No menu items!
HomeХэн юу хэлэвН.Болормаа: Илүүдэл жинтэй, тарган хүн чихрийн шижингээр өвчлөх эрсдэл 2-3 дахин өндөр

Н.Болормаа: Илүүдэл жинтэй, тарган хүн чихрийн шижингээр өвчлөх эрсдэл 2-3 дахин өндөр

-

НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа таргалалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Илүүдэл жин, таргалалтыг 20-р зууны тахал гэж нэрлэдэг. Энэ нь хүн амын дийлэнх хэсгийг хамарсан өргөн хүрээтэй өвчин болж хувирсан. Тухайлбал,

  • Тав хүртэлх насны хүүхдийн 10 гаруй хувь
  • Өсвөр насны хүүхдийн 20 гаруй хувь илүүдэл жинтэй, дөрөв орчим хувь нь таргалалттай байна.
  • Таргалалтын тархалтыг авч үзвэл 20 орчим хувь буюу таван хүн тутмын нэг нь тарган байна гэж үздэг.

Монголчуудын хувьд илүүдэл жин, таргалалттай байхын зэрэгцээ амин дэм, эрдсийн дутагдалд орсон нь түгээмэл байна. Өөрөөр хэлбэл, хоол тэжээлээс хамааралтай эмгэгийн давхар дарамт монголчуудын хувьд их байгаа юм. Илүүдэл жинтэй, таргалалттай мөртлөө төмрийн дутагдал, цус багадалт, Д амин дэмийн дутагдалтай байх жишээтэй. Энэ нь ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байдаг.

Мөн илүүдэл жин, таргалалт нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хоёр өвчний эрсдэлт хүчин зүйл болдог. Ер нь халдварт бус өвчний эрсдэлийг хүний амьдралын хэв маягтай холбоотой болон завсрын эрсдэлүүд үүсгэж байдаг. Хүний амьдралын хэв маягт таргалалтын үндсэн шалтгаан болох хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг багтана.

Таргалалт нь дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, тархины цус хомсрох буюу харвалтад нөлөөлдөг. Мөн чихрийн шижин өвчний тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд нийт дотоод шүүрлийн эмгэгийн тал орчим хувийг эзэлж байна. Илүүдэл жинтэй, тарган хүн чихрийн шижингээр өвчлөх эрсдэл 2-3 дахин өндөр байдаг.

Хүний биед өөхөн эд хуримтлагдах нь эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй. Мөн биеийн аль хэсэгт өөхөн эд их хуримтлагдсанаас шалтгаалаад эрүүл мэндийн эрсдэл өөр өөр байдаг” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд