No menu items!
HomeХэн юу хэлэвМ.Оюунчимэг: Үнэтэй эм уугаад л байдаг, даанч чанаргүй

М.Оюунчимэг: Үнэтэй эм уугаад л байдаг, даанч чанаргүй

-

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Эмийн хяналтын лабораторид саяхан ажиллахад сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудал сүүлийн үед ихсэж байгааг хэлж байсан. Гаднаас орж ирж байгаа эмийг гаж нөлөө бага гэж байгаа. Гэвч үнэхээр гаж нөлөө багатай байна уу гэдгийг батлах химийн болон биологийн найрлагыг шалгах боломжгүй байна гэсэн. Аппарат нь эвдэрсэн тул сүүлийн 3-4 жилийн хугацаанд яамнаасаа 5-6 тэрбум төгрөгийг нэхэж байгаа ч шийдэгдээгүй гэж байсан. Гаднаас орж ирж байгаа эмийг гаж нөлөө багатайг хаана тогтоодог бэ? Ямар эмийг ямар компани оруулж ирж байгаа вэ? Мөн зах зээлийн үнийн талаар мэдээлэл өгөөч?” хэмээн асуулаа. 

Түүний асуултад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал В.Баярмаа “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад хамгийн сүүлд гаж үйлчилгээ багатай 41 эмийг шүүж оруулсан. Гаж нөлөөг нь клиникээр нь ярьж байгаа. Хуучин өмнөх эмийг хэрэглэж байхад шүлс нь гоождог, гар нь чичирдэг, нүүрэн дээр нь батга гардаг байсан. Одоо бол гар чичирч, шүлс гоождоггүй. Эмийн гаж нөлөөний хуудас байдаг. Энэхүү хуудсыг бөглөснөөр гаж нөлөө багатай гэж үзэж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дахин тодруулж “Гаж нөлөө багатай гэдгийг зөвхөн шүлс гоожих нь багасаж байна гэх мэт харагдах байдлаар нь ярьж байна. Гэтэл илүү донтож, сэтгэцийн өөрчлөлтөд орох нөлөөтэй эмүүд импортоор орж ирэх магадлалтай гэж салбарын эрдэмтэд ярьж байгаа юм. Ажиглалтаар ярьж болохгүй. Аливаа зүйлийг судалгаа, шинжилгээнд суурилж ярих ёстой. 85 төрлийн эмийг найман эм ханган нийлүүлэх байгууллагууд оруулж ирж байна. 

Монгол Улсад ганцхан байгаа Эмийн хяналтын лабораторийн үйл ажиллагааг жигдрүүлэх тал дээр төсөв дээр ямар мөнгө тусгагдаж байгаа вэ. Эмийн хяналтын лабораторийг хэвийн ажиллуулахгүй бол энэ их өвчин, эмийн чанарын тухай яриад ч хэрэггүй юм билээ. Та ч мэдэж байгаа. Үнэтэй эм уугаад л байдаг. Даанч чанаргүй. Сүүлдээ донтож байна. Ганц жишээ бол сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ийм байна шүү дээ” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд