No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилБ.Жаргал: Хүүхэд 23.00 цагаас хойш унтах нь өсөлтөд нь сөргөөр нөлөөлдөг

Б.Жаргал: Хүүхэд 23.00 цагаас хойш унтах нь өсөлтөд нь сөргөөр нөлөөлдөг

-

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл засалч эмч, Анагаах ухааны доктор Б.Жаргал хүүхдийн сэтгэл зүйг хэрхэн дэмжих талаар зөвлөгөө, мэдээлэл өгснийг сэргээн сийрүүлэн хүргэж байна.

Ковид-19 халдварын үед хүүхэд болон насанд хүрэгчдийн сэтгэлзүйн хувьд стресс, айдас, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, уур бухимдал, өөртөө итгэлгүй болох зэрэг шинж тэмдгүүд тодорхой хэмжээнд үүсч байна.

Яг энэ үед хамгийн түрүүнд бага насны болон өсвөр насны хүүхдээ маш сайн сонсож, стресс, айдастай байгаа эсэх талаар нь сайн ярилцах хэрэгтэй.

Хүүхдэд хэрэн дэмжлэг үзүүлэх вэ?

  • Хүүхдийг айдас, сэтгэл түгшилтээсээ зугтаахаас илүүтэйгээр түүнтэй бага багаар, нүүр тулж, даван туулахад нь туслах хэрэгтэй.
  • Айдас нь цаанаасаа зугтаах хүсэл төрүүлдэг ч зугтаах нь удаан хугацаанд сэтгэл түгшилттэй байлгадаг. Тиймээс айдсаа даван туулах чадвартай гэдгийг нь өөрт нь мэдрүүлэх хэрэгтэй.
  • Харин айдас, сэтгэл түгшилт нь хэдэн минутаас эхлэн хэд хоног үргэлжилж аяндаа алга болдог зүйл. Гэхдээ энэ нь удаан хугацаанд тогтвортой үргэлжлээд стресс, сэтгэл түгшилт арилахгүй бол мэргэжлийн эмчид  хандаж зөвлөгөө авах нь чухал.

Хүүхдийн айдас, сэтгэл түгшилтийг намжаахын тулд юу анхаарах вэ?

  • Хүүхдийн айдас, сэтгэл түгшилтийг намжаахын тулд гэр бүлийн гишүүдийн оролцоо маш чухал байдаг. Тухайлбал, энд айгаад байх зүйл байхгүй, санаа зовох хэрэггүй гэх мэтээр хэтэрхий өнгөц байдлаар хандаж бас болохгүй. Хүүхдийг яг юу зовоож байна гэдгийг тодорхойлох нь чухал. 
  • Хүүхдүүд гэрээр теле хичээл үзэж суугаад нийгмийн бодит харилцаанаас тусгаарлагдсан энэ үед хичээлдээ идэвхтэй оролцож байгаад нь урам өгөх хэрэгтэй.
  • Өөрсдийн стресс, айдас, сэтгэл түгшилтээ хэрхэн даван туулдаг туршлагаа хүүхдүүддээ хэлж, зөвлөснөөр тэдэнд өөрсдийгөө ганцаараа биш юм. байна гэсэн бодол төрж, тулгарч буй асуудал, сэтгэл хөдлөлдөө хариу үзүүлж, удирдаж сурахад нь дэмжлэг болдог.
  • Хүүхдүүд удаан хугацаанд гэртээ байгаа энэ үед хүүхдийг тодорхой  тогтвортой нэг цагт унтуулах хэрэгтэй. Эцэг, эхчүүд гэр бүлийнхээ дүрэмд оройн 22:30 цагаас хэтрэхгүй унтах талаар тусгаж өгөх зэрэг арга хэмжээ авах нь зөв. 
  • Харин оройн 23.00 цагаас хойш унтах нь өсөлтөд сөргөөр нөлөөлж, дархлаа суларч, өвчин тусах магадлал нэмэгддэг. Ингэснээр хүүхдийн анхаарал, танин мэдэхүйд өөрчлөлт орж, өсөлт хөгжлийн хувьд хоцрогдолтой байх зэрэг сөрөг үр дагаврууд их байдаг. 

Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс хүүхдийн онцлог, насанд тааруулж, ярилцаж чадвал яваандаа ярилцах цагаа хүсэн хүлээдэг болно. Өсвөр насны хүүхдүүд найз нөхөдтэйгөө харилцах хэрэгцээтэй байдаг. Тиймээс зайнаас аюулгүй, найзуудтайгаа харилцахад нь туслах хэрэгтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд