Г.Ариунбуян: 16 настай охиныг уулнаас буулгасан

Дархан-Уул аймаг 16 настай охин Б арваннэгдүгээр сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон юм. Түүнийг Цагдаагийн байгууллага эрэн хайж, “Охин самарт явсан байна” гэх мэдээллийг олон нийтэд өгсөн билээ. Харин охины асран хамгаалагчдын зүгээс “Гэртээ ирээгүй” гэх мэдээллийг хэвлэл мэдээлэлд өгсөн байдаг.

Харин өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян “Мэдээллийн дагуу албаныхан шуурхай ажиллаж, охиныг уулнаас буулгасан” гэх мэдээллийг өглөө.