No menu items!
HomeОнцлох үйл явдалХилийн цэргийн алба хаагч модноос боомилсон байдалтай олджээ

Хилийн цэргийн алба хаагч модноос боомилсон байдалтай олджээ

-

Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч нас барсан байдалтай олджээ.

Уг мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 2022 оны I ээлжээр хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж, малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч нас барсан байдалтай олдсон нь үнэн.

Тухайн байлдагч нь есдүгээр сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17:30 цагийн үед малаа хайж байгаа талаар мэдээлээд дахин холбоо бариагүй тул 20:00 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 29-ний 13:00 цагийн үед хилийн салбараас найман км, малын сууриас 12 км-т модноос боомилсон байдалтай олдсон байна.

Тус малын суурьт 2022 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж байсан” хэмээн мэдээллээ.

Хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд