No menu items!
HomeUncategorizedБрэд Питт шинэ найз бүсгүйтэй болжээ

Брэд Питт шинэ найз бүсгүйтэй болжээ

-

Холливудын алдарт жүжигчин Брэд Питтийн шинэ найз бүсгүйгээр модель Эмили Ратаковски тодроод байна.

Эмили есдүгээр сарын 8-эд нөхрөөсөө салсан бөгөөд шар хэвлэлээр Брэд Питт тэр хоёрын хайр дурлалын талаар бичиж эхлээд байгаа. Тэднийг хэд хэдэн удаа болзож байхыг папарацци нар илрүүлсэн билээ.

Тэд хамтдаа цагийг өнгөрүүлж байгаа ч албан ёсоор болзож буйгаа хэн хэн нь батлаагүй байгаа юм.

Брэд Питтийн хувьд эхнэр Анжелина Жолигоос салаад албан ёсоор ганц бие статустай байгаа ч сүүлийн 2 жилийн хугацаанд чамгүй олон бүсгүйчүүдтэй нэр холбогдоод байна.

Өдгөө 59 настай жүжигчин эр ийнхүү 31 настай, польш гаралтай загвар өмсөгч бүсгүйтэй олны анхаарлын төвд ороод байгаа ч тэдний ойрын эх сурвалж People сэтгүүлд “Тэд найзууд. Харилцаа нь хэр гүнзгийрч байгааг мэдэхгүй. Ямартай ч хоёулаа албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан ганц бие хүмүүс” гэсэн байна.

Эмили нөхөртэйгөө дөрвөн жил хамт амьдарсан ба нэг хүүтэй. Салах шийдвэрийг Эмили гаргасан ба энэ тухайгаа “Би хүүдээ л 100 хувь анхаарал хандуулахыг хүсч байна” хэмээсэн юм.

Харин жүжигчин Брэд Питт сүүлийн жилүүдэд “Once Upon a Time in Hollywood”, “Ad Astra” зэрэг фестивалийн түвшний кинонуудад тоглон, карьерын хувьд асар амжилттай явж, gym-д хичээллэн ерөнхийдөө эрүүл, эерэг хэмнэлээр амьдарч байгаа билээ. Гэхдээ тэрээр энэ амьдралын хэв маягт шилжих гэж багагүй хичээл зүтгэл гаргах болсон тухайгаа The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

2016 онд Брэд Питт, Анжелина Жоли нар 11 жилийн турш хамт амьдарсны эцэст салах шийдвэр гаргасан нь дэлхий нийтийг цочирдуулахаас гадна салалтын учир шалтгааныг тааварлахад хүргэсэн юм. Тухайн үед зарим эх сурвалжууд Брэд Питт архинд донтсон нь Холливүүдийн хамгийн алдартай хосуудыг салахад хүргэсэн хэмээн мэдэгдэж байсан ч тэр албан ёсоор үүнийг хэзээ ч баталж байгаагүй билээ. Харин The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр энэ мэдээлэл үнэн болохыг батлан, өөрийн хувийн амьдралтай холбоотой асуудлуудаа маш илэн далангүй ярьжээ.

Тэрээр “Би бүх зүйлийг хязгаарт нь тулгасан тул архи уухаа зогсоосон” хэмээн архинд донтсон байснаа хүлээжээ. Мөн Анжелина Жоли гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргасны дараа Брэд Питт “Alcoholics Anonymous” буюу “Архичид Аминчлахуй” (АА) нийгэмлэгт элссэн бөгөөд 1,5 жилийн турш ижил зовлонтой ч огт танихгүй хүмүүстэй ярилцан туршлагаа хуваалцаж, бие, биенээ дэмжин хамтдаа асуудлаа шийдвэрлэсний үр дүнд архинд донтох өвчнөөсөө ангижирч чадсан байна. Энэ талаар тэрээр “Би тэнд суугаад эрчүүд маш нээлттэй, шударгаар асуудлаа хуваалцаж байгааг сонссон. Би өмнө нь хэзээ ч ийм илэн далангүй зүйлс сонсож байгаагүй. Энэ бол хэн нэгэн биднийг шүүж, шүүмжилдэггүй аюулгүй орчин байсан” гэж туршлагаасаа хуваалцжээ.

Мөн “AA” нийгэмлэгт байсан хүмүүс Брэд Питтийг хүндэтгэж, нэг нь ч түүний өөрийнхөө талаар ярьсан зүйлсийг хэвлэлийнхэнд худалдаагүй гэнэ. “Өөрийнхөө муухай талыг илчлэх нь миний хувьд жинхэнэ чөлөөлөлт болсон” гэж Брэд Питт онцолсон байна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд