No menu items!
HomeОнцлох үйл явдалЭлчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өргөн барилаа

Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өргөн барилаа

-

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ Кремлийн их ордны Александрын танхимд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд  өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах ёслолын үеэр ОХУ-ын Төрийн тэргүүн В.В.Путин хэлсэн үгэндээ “Тун саяхан Самаркандад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, Монгол, Хятадын удирдагчдын уламжлалт гурван талын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын энэхүү хэлбэр нь манай орнуудын газар зүйн байрлал, тэрчлэн томоохон хамтарсан, тэдгээрийн дотор тээвэр, эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэх сонирхлыг тооцон үзвэл маш чухал юм. ОХУ, Монгол Улсын хооронд уламжлалт хоёр талын хэлхээ холбоо идэвхтэй хөгжиж байна. Албан ёсоор дипломат харилцаа тогтоогоод 101 жил болж байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй есдүгээр сарын эхээр хийсэн хэлэлцээний үр дүнд орос-монголын эдийн засгийн харилцан ажиллагааг хэд хэдэн чиглэлээр өргөжүүлэхэд чиглэсэн тохиролцоонуудад хүрлээ” гэж онцлон тэмдэглэв.

Энэ өдөр Монгол Улсын Элчин сайдын хамт нийт 24 орны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар тухайлбал, Уругвай, Алжир, Египет, Португали, Ливи, Мали, Шинэ Зеланд, Армени, Колумби, Танзани, Филиппин, Молдав, Серби, Сенегал, Кипр, БН Ардчилсан Конго, Уганда, Судан, Кувейт, Непал, Беларусь, БНСУ, Венесуэлийн Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн барив.

шинэ мэдээ

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын...

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

трэнд