ОХУ-д цэргийн дайчилгааг эсэргүүцсэн 1,300 гаруй хүнийг баривчилжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр өглөө Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарласан билээ.

Ингэхдээ зөвхөн армийн бэлтгэл хүчийг буюу цэрэгт алба хааж байсан иргэдийг дайчлах шийдвэр гаргасан юм.

Цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа тус улсын 30 гаруй хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. 

Өмнөх жилүүдийн жагсаал цуглаантай харьцуулахад энэ удаагийн жагсаалд харьцангуй цөөн хүн оролцсон ч 22:45 цагийн байдлаар 38 хотод 1314 хүнийг саатуулаад байна гэж холбогдох эх сувалж мэдээлжээ. 

Түүнчлэн Путиний мэдэгдлийн дараа ОХУ-аас гадагш нисэх ихэнх нислэгийн тасалбар зарагдаж дууссан гэх мэдээлэл мөн байгаа юм.

Путиний мэдэгдлийн дараа хэдхэн минутын дотор Москвагаас Гүрж, Турк, Арменийн нийслэлүүд рүү нисэх нислэгийн тасалбарууд зарагдаж дууссаныг Оросын аялал жуулчлалын топ сайт aviasales.ru мэдээлсэн байна.

Лхагва гарагийн үд дунд гэхэд Москвагаас Азербайжан, Казахстан, Узбекистан, Киргизстан чиглэлд нисэх нислэгүүд захиалгаа зогсоожээ.

Олон нийтийн дунд 18-65 насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байна гэсэн цуурхал тарсан ч Оросын төмөр зам, Аерофлот компаниуд дээрээс ийм чиглэл аваагүйгээ мэдээлсэн байна.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!