No menu items!
HomeUncategorized"Архангай аймгийн удирдлагууд нэр бүхий компанид хууль бусаар ашигт малтмалын лиценз олгосон"

“Архангай аймгийн удирдлагууд нэр бүхий компанид хууль бусаар ашигт малтмалын лиценз олгосон”

-

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалын удаа дараа хууль зөрчиж буй үйлдлийн талаар өнөөдөр мэдээлэл хийв. 

2021 оны наймдугаар сарын 30-нд Архангай аймгийн Засаг даргаар улсын харцага М.Батжаргал томилогдон ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд түүний хийсэн хууль бус үйлдлийг талаар өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хандаж, баримттай мэдээлэл хүргэсэн гэдгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Х.Отгонбат хэллээ. 

Тэрбээр “Ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, тодорхой аж ахуйн нэгж, иргэнд давуу байдал бий болгодог жишиг Архангай аймагт тогтож, нутагших хандлагатай болсон. Тодруулбал, 2016-2020 оны хооронд Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт алтны уурхайн лицензийг хуурамч тогтоол үйлдэх замаар олгосон байдаг. Энэ хууль бус үйлдэл одоогийн Засаг дарга М.Батжаргал даргын үед ч дахин давтагдаж байна. Аймгийн удирдлагууд Цахир сумын газар нутагт нэр бүхий компанид хууль зөрчиж лиценз эрх олгосон. 

Хууль бусаар лицензийн эрх авсан тухайн нэр бүхий компани нь дөнгөж 2015 онд байгуулагдсан байдаг. Улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ашигт Малтмал Газрын Тосны Газар болон аймгийн Иргэдийн хурлын шийдвэрийг гаргуулж, дараа өдөр нь мөн Архангай аймгийн ЗДТГ-ын шийдвэрийг гаргуулсан байгаа юм. Ердөө дөрөвхөн өдрийн дотор бүх л бүтэн ашигт малтмалын лицензийг гаргуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засаг даргынхаа албан тушаалын бүрэн эрх хэмжээг илт хэтрүүлж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдлыг үүсгэсэн гэж үзэж болохоор байна. Энэ нь хуулийг илт зөрчсөн үйлдэл юм” гэлээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд