No menu items!
HomeНийгэмИргэний болон жолооны үнэмлэх зэрэг 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо

Иргэний болон жолооны үнэмлэх зэрэг 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо

-

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр дараах боломжууд бий болох ажээ.

Тодруулбал, төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу “И-Монголиа” системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага, албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх юм.

Үүнд иргэний болон жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа, тодорхойлолт багтаж буй аж.

Мөн төрийн мэдээлэл солилцооны “И-Монголиа” системээр нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбарыг олгох боломжийг хамтран бүрдүүлэх,

Цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үсгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах зэрэг иргэдийн өргөдөл гомдол нийтлэг төвлөрдөг нотариаттай холбоотой асуудлууд цэгцрэх юм байна.

Хоёр тал харилцан тохиролцож “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай үзүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа хэмээн ЦХХХЯ-наас мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд