No menu items!
HomeЭмч зөвлөж байнаШ.Цэрэнсамбуу: Жирэмсэн үед мөөгөнцөртвөл хэсэг газрын эмчилгээг заавал хийнэ

Ш.Цэрэнсамбуу: Жирэмсэн үед мөөгөнцөртвөл хэсэг газрын эмчилгээг заавал хийнэ

-

НӨАГ-ын Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Монгол Улсын гавьяат эмч Ш.Цэрэнсамбуу “Үтрээний мөөгөнцөр ба жирэмслэлт” сэдвээр дараах зөвлөгөөг өгчээ.

Үтрээний мөөгөнцөр нь Candida хэмээх хөгц мөөгөнцрийн бүлгийн нөхцөлт эмгэг төрөгчөөр үүсгэгддэг халдварт үрэвсэлт өвчин юм. Нэлээд өргөн тохиолдох ба тархалт тохиолдлоороо үтрээний нянгийн вагинозын дараа 2-р байр эзэлнэ.

Бүх эмэгтэйчүүдийн 75% нь амьдралдаа нэг удаа мөөгөнцөртсөн байдаг ба тэдгээрийн 50% нь 2 болон түүнээс дээш удаа энэ өвчнөөр өвддөг гэдэг статистик байдаг билээ.

Хүнд өвчин үүсгэдэг Candida бүлгийн хөгц мөөгөнцөр нь 10 гаруй төрөл байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн түгээмэл нь C. albicans, C. tropicalis, C. krusei, C. parasilosus, C. globrata юм.
ҮҮСГЭГЧ НЬ-Candida бүлгийн хөгц мөөгөнцрүүдээс C. albicans хамгийн элбэг тохиолдоно.

Тархалт- Нийт жирэмсний 30% нь Candida илэрнэ.

ЭМНЭЛ ЗҮЙ- Мөөгөнцөрт үүдэвч болон үтрээний үрэвсэл, амны хөндийн мөөгөнцөр болон хоол боловсруулах зам, арьсны мөөгөнцөр илэрнэ.

УРАГТ НӨЛӨӨЛӨХ- Төрөх үед хүрэлцэх замаар халдвар авдаг. Хоол боловсруулах зам болон амны хөндийн мөөгөнцөр үүсэх нь маш түгээмэл. Халдвар авсан нярайн 90% нь амьдралын эхний долоо хоног буюу эрт нярайн үедээ амны хөндийн мөөгөнцөр болно.

Урьдчилан сэргийлэх нь-Үтрээний санаци

Эмэгтэйчүүдэд C. albicans гэдэсний микрофлорын бүрэлдэхүүн хэсэг болж оршихоос гадна арьсанд хумсны дор байдаг. Үтрээнд мөн тодорхойлогдох ба үтрээнээс авсан шинжлэгдэхүүний материалд 104 КОЕ/г хүртэл илрэхэд үрэвсэлт өвчин, эмгэг байдал үүсгэхгүй оршин байдаг.

Харин жирэмсний үед хөгц мөөгөнцөрийн тоо хэмжээ Candida эрс нэмэгддэг. Учир нь жирэмсний хугацаанд эсийн дархлаа дарангуйлагдаж гликогений түвшин эрс нэмэгдэж нь хөгц мөөгөнцөр үржиж олшрох үндсэн нөхцөл болдог.

C. albicans нь өөрийн гадаргуугийн өвөрмөц бүтцийнхээ тусламжтайгаар үтрээний эпителиоцит эсэд бэхлэгдэж глиотоксин хэмээх бодис их хэмжээгээр ялгаруулан лейкоцит эсийн үйл ажиллагааг хямрааж, амьдрах чадварыг алдагдуулдаг онцлогтой. Үтрээний мөөгөнцөр үүсэхэд устрөрөгчийн хэт исэл Н2O2 үүсгэдэг лактобактерийн дутагдал болдог нь үрэвсэлт эмгэг үүсэх чухал хүчин зүйл болно.

Жирэмсэн эмэгтэйн үтрээний бичил орчин устөрөгчийн хэт исэл буюу H2O2 үүсгэдэг лактобактериар баялаг байх нь шинж тэмдгийн мөөгөнцөрт эмгэг болон мөөгөнцөрт халдварт өвчин эмгэгээр өвдөхгүй байх үндэс болдог.

Жирэмсэн үед мөөгөнцөртвөл хэсэг газрын эмчилгээг заавал хийнэ. Эмчилгээ хийгдсэнээр бусад эрхтэн системд мөөгөнцөр үүсэх болон төрөх үед нярай мөөгөнцрөөр халдварлахаас сэргийлнэ.

Эх сурвалж: НӨАГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд