No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндБ.Алтанзаяа: Хүүхдээ цэцэрлэгт дасгахын тулд эхлээд аав, ээжүүд маань өөрсдөө сэтгэл зүйгээ...

Б.Алтанзаяа: Хүүхдээ цэцэрлэгт дасгахын тулд эхлээд аав, ээжүүд маань өөрсдөө сэтгэл зүйгээ бэлтгэх хэрэгтэй

-

Шинэ хичээлийн жил эхэлж байгаа энэ өдөр сэтгэл зүйч Б.Алтанзаяатай цэцэрлэгийн насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, анх удаа цэцэрлэг явах гэж байгаа бол эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс юуг анхаарах ёстой талаар ярилцлаа.

– Шинэ хичээлийн жил эхэлж байна. Бяцхан үрсээ анх удаа цэцэрлэгт явуулах гэж байгаа ээж аав, асран хамгаалагч нар юуг анхаарах ёстой байдаг талаар яриагаа эхэлье?

– Юун түрүүнд цэцэрлэгийн цагийн хувиар, зан үйл буюу бүхий л үйл ажиллагаанд  аав ээж нар бэлтгэх хэрэгтэй. Өглөө эрт босох гэж гэнэт л нэг өдөр гэр бүлээрээ бужигнах биш сарын өмнөөс бэлтгэсэн байвал хүүхдийн сэтгэл зүйд илүү хөнгөн тусах юм. Хэрэв бэлдэж амжаагүй бол маш сайн ярилцаж, тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Мөн цэцэрлэгт хүргэж өгөөд шуудхан л сэтгэл санаагаар унах хэрэггүй. Цэцэрлэг буюу сургуулийн өмнөх боловсрол бол хүүхдийн нийгэмд биеэ зөв авч явах, бие даах, сэтгэхүйн хөгжил гээд маш олон чухал зүйлийн суурийг тавих үе. Иймд аав ээжүүд, асран хамгаалагчид маань хөгжлийн үе шатад саад учруулан хэтэрхий бөөцийлөх хэрэггүй .

Ялангуяа цэцэрлэгээс ирэх үед нь ангийн хүүхдүүд нь зодсон уу, муудалцсан уу, багш нь загнасан уу? гэх асуултуудыг огтхон ч асууж болохгүй. Учир нь тархинд автоматаар багш бол муу, хүүхдүүд муухай гэсэн сэдлийг өгчихдөг.

– Хүүхдээ цэцэрлэгт дасгахын тулд ямар алхмуудыг хийх вэ?

– Аав ээжүүд хүүхдийнхээ өмнөөс айгаад сандраад байдаг. Одоо яана, яах болоо гэх ч юм уу. Хэвийн энгийн л байх хэрэгтэй. Анх эмнэлэгт тариулах үед их айдаг шиг мэдрэмж төрсөн гэж нэгэн аав хэлж байсан. Тэгэхээр эхлээд өөрсдөө сэтгэл зүйн бэлтгэлийг хийх хэрэгтэй болов уу.

Түүнчлэн хүүхдэдээ сурч боловсрох, цэцэрлэгт явахын үргэлж сайн сайхан талыг нь ярьж өгөх хэрэгтэй. Мөн ямар учраас цэцэрлэгт явах ёстой талаар нь сайн тайлбарлаарай.

Яагаад өглөөнөөс орой хүртэл байдаг талаар сайхан ярилцаарай. Ярилцах гэдэг нь харилцан ярих шүү дээ. Өөрсдөө яриад л хүүхэд ойлгосон үгүйг огт сонирхохгүй бол энэ өөрөө ярилцлага биш. Тиймээс тэдний хариултыг ч гэсэн сонсоорой.

– Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

– Хүүхдэд хамгийн чухал, тоглоомын аргаар хөгжих ёстой үе гэж бий. Энэ нь 3-5 буюу бидний хэлдгээр цэцэрлэгийн нас юм.

Гэтэл зарим аав ээжүүд ялангуяа анхны үрээ цэцэрлэгт өгч байгаа хүмүүс хүүхдээ цэцэрлэгт өгөх нь буруу юу, зөв үү хэмээн эргэлздэг. Цэцэрлэгийн боловсрол нь таны хүүхдийн тархи, сэтгэхүй, бие бялдрын хөгжлийг олон талаас нь хөгжүүлэх зорилготой гэдгийг ойлгох нь зүйтэй.

Энэ үед хүүхдийн хэл яриа эрчимтэй хөгжиж байдаг. Жишээ нь гурван настай хүүхэд яриандаа 250-1000 үгийг идэвхтэй үгийг хэрэглэх ёстой байдаг. 1000 үг гэдэг нь орчинд байгаа бүх зүйлийн зөвхөн нэр үг л байна. Мөн 3-5 настай хүүхдүүд орчинтойгоо харьцаж, юмыг танин мэдэж  авсны үр дүнд  үгийн сан нь нэмэгдэж байдаг. Тиймээс энэ үед эргэлзэлгүйгээр хүүхдээ цэцэрлэгт хамруулахыг зорих нь хүүхдийн хөгжилд илүү тустай гэдгийг хэлмээр байна.

– Гэнэт уурлах, уйлах, бухимдалтай байх зэрэг сэтгэл хөдлөл 2-4 насныханд түгээмэл ажиглагддаг. Энэ тал дээр юу зөвлөх вэ?

– Хүүхэд сэтгэл хөдлөлөө би уурлаж байна шүү гэж мэддэггүй. Яаж хэрхэн уурлахаа эрэн хайж туршиж байгаа хэрэг. Магадгүй заримдаа хүүхдийнхээ уурлаж байгааг хараад та өөрийгөө олж харах магадлал тун өндөр. Хүүхэд 0-6 нас хүртлээ бие хүний хүмүүжлийн 80 хувийг олж авдаг гэж үздэг. Түүнчлэн 0-6 насандаа орчноосоо 34 хувийн хүмүүжлийг авдаг ч гэлцдэг.

Миний ажигласнаар аав ээжүүд сэтгэл хөдлөлийг муу сайн гэж ангилаад байх шиг байгаа юм. Уур бол муу, онгирох бол муу гэх ч юм уу. Гэтэл уурлах мэдрэмж бол хамгийн үнэн бодит мэдрэмж байдаг бөгөөд хүүхэд өөрийнхөө яг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Мэдрэмжээ илэрхийлж байхад нь шууд зогсоож, шууд хориглож, сүрдүүлж огтхон ч болохгүй. Хэрвээ үргэлж л битгий уйл, битгий орил, битгий, боль гээд байх юм бол хүүхдийн хөгжил яг тухайн үедээ “гацаад” үлдчихсэн байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөөнд үүнээс үүдсэн траумтай насанд хүрэгчид  ч ирдэг гэдгийг хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд