No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Ичинноров: Ковидоор өвдсөний дараа зарим хүмүүст шинж тэмдэг үргэлжлэн илэрч байна

Д.Ичинноров: Ковидоор өвдсөний дараа зарим хүмүүст шинж тэмдэг үргэлжлэн илэрч байна

-

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж “Эрүүл мэндийн цахим зөвлөгөө” подкастыг хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаараар ковидын дараа эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, анхаарвал зохих мэдээллийн талаар АУ-ны доктор, профессор, Монгол Улсын дотрын зөвлөх эмч Д.Ичинноровын өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Ковидоор өвдөөд эдгэсний дараа тогтмол эмчийн хяналтад байх ёстой юу?

– Ковидоор өвдсөний дараа зарим хүмүүст шинж тэмдэг үргэлжлэн илэрч байна. Ялангуяа хүнд, нэн хүнд хэлбэрээр өвдсөн, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан хүмүүсийн шинжилгээг давтан хийж, цаашид эмчилгээг үргэлжлүүлэх шаардлага байгаа. Тийм учраас эмчийн хяналтад байх шаардлагатай эсэхээ мэдэхийн тулд хянуулж, үзүүлэх хэрэгтэй.

– Хэр хугацааны дараа хяналтад орох шаардлагатай вэ?

– Эхний хяналт бол онош тогтоогдсоноос хойш 4-6 долоо хоногийн дараа байдаг. Эхний хяналтад заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй бөгөөд харьяа дүүргийнхээ дотрын эмчтэй утсаар холбогдож эсвэл дүрстэй дуудлага хийж өөрийн биеийн байдлыг хэлж, яаралтай биш бол гэрээр эмчилгээг үргэлжлүүлнэ.

Харин биеэр үзүүлэх шаардлагатай хугацаа нь өвчин оношлогдсоноос хойш 8-12 долоо хоногийн дараа гэж үздэг.

Мөн хөнгөн болон хүндэвтэр өвдсөн хүмүүс дотрын эсвэл уушгины нарийн мэргэжлийн эмчид үзүүлж болно. Хүнд, нэн хүнд өвдсөн хүмүүс уушгины эмч эсвэл эрчимт эмчилгээний эмчид үзүүлж, шаардлагатай эмчилгээгээ хийлгэнэ.

– Эхний хяналтад ороход ямар шинжилгээг өгсөн байх хэрэгтэй вэ?

– Хөнгөн өвчилсөн тохиолдолд цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч, үрэвслийн маркерыг тодорхойлуулж, цээжний рентген зураг авхуулна. Хэрэв өмнө ковид-19-ийн хатгаагаар өвдөөд, хатгааны өөрчлөлтэй гараад гэрээр эмчилгээг үргэлжлүүлж байсан бол компьютер томографын шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Зарим хүмүүс бүлэгнэлтийн шинжилгээ хийлгэх, зүрхний цахилгаан бичлэг, эход харуулах шаардлагатай байж болно. Түүнчлэн сэтгэл зүйчийн зөвлөгөө, сэргээн засах эмчийн зөвлөгөө авах тохиолдол гарч болно. Тиймээс ямар ч байсан уушгины эмчдээ үзүүлээд, шаардлагатай шинжилгээг төлөвлөөд асуудлаа шийдэх хэрэгтэй. Харин “би тийм шинжилгээ бүрдүүлээд очно” гэвэл өрөөсгөл болно.

– Эмнэлэгт хэвтээд гарсан хүмүүс гэрийн нөхцөлд ямар дэглэм барих шаардлагатай вэ?

– Ковидоор өвдөөд эмнэлгээс гарсан хүмүүс маань амьсгаадалт байхгүй, хүчилтөрөгч хэрэглэх шаардлагагүй, хүндээр өвдөөгүй бол аль болох агаарт гарч, амьсгалын дасгал хийж, ажил амьдралын зөв хэвшлийг баримтална. Мөн хангалттай сайн унтаж амрах хэрэгтэй. Тодруулбал, шөнөдөө 6-8 цаг, болж өгвөл өдөр нэг цаг унтаж амрах хэрэгтэй. Түүнчлэн цайр, төмөр гэх мэт шаардлагатай микро элементүүдээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.

Мөн дээрээс нь стресстэхгүй, сэтгэл санаагаа тайван байлгах шаардлагатай. Мэдээж эмчийн зөвлөсөн эмчилгээг үргэлжлүүлнэ. Ихэвчлэн дархлаа дэмжих, уушгиа хамгаалах витамин Д,С гэх мэт эмчийн бичиж өгсөн микро элементүүдээ хэрэглэнэ.

Эх сурвалж: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд