Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
ТЭГЭМЖИЙГ ХЭРХЭН АВАХ ВЭ?
Бүрдүүлэх баримт бичиг
-Эмнэлгийн хуудас
-Тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл
Эмнэлгийн хуудас олголт
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид 14 хүртэл, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногоор тус тус бичнэ.
САНАМЖ: Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг тусламж, үйлчилгээ авч дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор (гадаад оронд эмчлүүлсэн тохиолдолд эх орондоо ирснээс хойш 14 хоногийн дотор) эрүүл мэндийн байгууллагаас цаасан эсвэл цахим хэлбэрээр бичүүлэн авна.
Өргөдөл гаргах
САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ бол:
Даатгуулагч тэтгэмж авах хүсэлтээ эмнэлгийн хуудас бичүүлснээс хойш хуанлийн 28 хоногийн дотор:
daatguulagch.ndaatgal.mn веб
E-mongolia веб
E-mongolia аппликейшний тусламжтайгаар цахимаар эсвэл харьяалах Нийгмийн даатгалын хэлтэстээ гаргана.
АЛБАН ЖУРМЫН ДААТГУУЛАГЧ бол:
Даатгуулагч эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн хуудсыг ажил олгогч руу
илгээх ба ажил олгогчоос даатгуулагчийн ХЧТА-ын тэтгэмж авах хүсэлтийг Нийгмийн даатгалын байгууллагад эмнэлгийн хуудас бичүүлснээс хойш 28 хоногийн дотор илгээнэ.

