No menu items!
HomeХоол, шим тэжээл"Буруу хооллолт, уураг ихтэй хүнсний хэтрүүлсэн хэрэглээ бүдүүн гэдэсний ашигтай бактерын тоог...

“Буруу хооллолт, уураг ихтэй хүнсний хэтрүүлсэн хэрэглээ бүдүүн гэдэсний ашигтай бактерын тоог цөөрүүлдэг”

-

Ашигтай бактер гэж юуг хэлж байна вэ, бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг, ямар хүнс хэрэглэвэл ашигтай бактерийг нэмэгдүүлж болох вэ зэрэг асуултад ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжав дараах хариултыг өглөө. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү.

Тэрбээр, “Хүний бие махбодод агуулагдаж байх ёстой бактериуд гэж байдаг. Ашигтай болон ашиггүй бактер гэж бий. Ойролцоогоор хүний биед 100 их наяд орчим тооны бактер байх бөгөөд тэдгээрийн ихэнх нь гэдэсний зам, бүдүүн гэдсэнд агуулагдаж байдаг.

Бүдүүн гэдсэн агуулагдах бактериуд нь маш олон чухал үүргийг гүйцэтгэнэ. Тухайлбал, дархлааны системд оролцоно, олон төрлийн шим тэжээлийн бодис, даавар, витамин К, В12 зэргийг  ялгаруулж байдаг. Мах зэрэг хүнснээс авч буй уураг нь ходоодонд пептид болж, энэ нь цаашлаад нарийн гэдсэнд задардаг. Ашиглагдаагүй уургийн зүйлүүд бүдүүнд гэдсэнд очиход бүдүүн гэдэсний бактериуд түүнийг ялзруулж, бүрэн боловсруулж, өтгөнөөр гадагшлуулах процесс явагддаг.

Бидний бие махбодод хамгийн ашигтай хоёр төрлийн бактериуд нь лактобацилусын төрөл болон бифидо бактериуд юм. Эдгээр нь чухал нөлөөтэйгөөс гадна хамгийн олон тоогоор агуулагддаг. Зохих тоо ёсоороо байж гэмээнээ үндсэн үүргээ гүйцэтгэж чадна. Зарим тодорхой шалтгааны улмаас эдгээр ашигт бактериудын тоо багасдаг. Тодруулбал, маш их буруу хооллолт, хэт их идэлт, таргалалт, химийн нэмэлт ихтэй бүтээгдэхүүний хэрэглээ, уураг ихтэй хүнсийг маш их хэмжээгээр идсэнээр цөөрдөг. Энэ үед бүдүүн гэдэсний микрофлор сульддаг. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн асуудлууд үүснэ.

Цөөрсөн бактерын тоог нэмэгдүүлэхийн тулд пробиотик болон бифидум, лактобацилус агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. Монголчуудын хувьд пробиотик бүтээгдэхүүнүүд гарын дор байдаг давуу талтай. Тухайлбал, тараг, айраг, ингэний хоормог зэрэг исэг цагаан идээнүүд бол ашигтай бактерын эх үүсвэрүүд юм. Өдөр бүр тараг уух нь гэдэсний микрофлорыг дэмжиж өгдөг. Монголчууд бид идэр есийн хүйтэн, хатуу ширүүн уур амьсгалыг давахын тулд өвлийн улиралдаа уураг, өөх, тостой махаа иддэг. Гэхдээ өнөө цагийн хүмүүс шиг өвөл, зунгүй хэрэглэдэг ийм их махан хүнсний хэрэглээтэй байгаагүй юм шүү. Үүнийг түүх харуулдаг.

Өвлийн турш уураг ихтэй хүнс хэрэглэснээр ашигтай бактерын тоо цөөрнө. Үүнийгээ эргэж нэмэгдүүлэхийн тулд зуны цагт махны хэрэглээгээ эрс багасгаж, сүү цагаан идээгээр хооллодог. Ингэснээр дараа өвөл мах хэрэглэхэд гэдэсний микрофлорынхоо бактериудыг сэлбэх хүч болно. “Гэдэс цайлгах” гэдэг нь тийм учиртай.

Үйлдвэрийн тарганд пробиотик, бифидум агуулагддаг уу гэдэг асуулт тулгарна. Ер нь дэлхий дахинаа ердөө ганц газар сүүн хүчлийн бактериудыг нийлүүлж байдаг. Hansen-ы хөрөнгөөр л бүрж байгаа. Монгол, Орос гэлтгүй бүгд үйлдвэрүүд энэ хөрөнгөөр таргаа бүрдэг бөгөөд бүгдээрээ сүүн хүчлийн бактер агуулна.

Тиймээс өдөр бүр нэг аяга тараг уух, хүүхдүүддээ өгөх нь ийм чухал ач холбогдолтой.

Мөн  хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь ашигтай бактерыг нэмэгдүүлэх нэг эх үүсвэр болдог. Гэхдээ хамгийн гол эх үүсвэр нь тараг, иогурт юм. Тарагнаас зөвхөн ашигтай бактер төдийгүй биед шаардлагатай эрдэс бодис, кальци, уураг, ашигтай нүүрс ус, лактозоо авч чадна” гэлээ.

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд