No menu items!
HomeДэлхийСөүл хотын иргэдийг хагас подвалд амьдрахыг хоригложээ

Сөүл хотын иргэдийг хагас подвалд амьдрахыг хоригложээ

-

БНСУ-д сүүлийн 80 жилд ороогүй хүчтэй аадар бороо орсны улмаас багадаа 11 хүн нас барж, 8 хүн сураггүй алга болсон талаар мэдээлсэн билээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь хагас подвал буюу “банжиха”-д амьдардаг иргэд байсан аж. Ядуу амьдралтай гэр бүлүүдийн амьдардаг ийм төрлийн сууцыг Оскарын шагналт “Parasite” кинонд тодорхой үзүүлсэн байдаг.

Анх 1960-аад оны үед агаарын довтолгооноос хамгалаах байр болгон ашиглах зорилгоор подвал барьж байсан бөгөөд 1970-аад оноос эхлэн бага орлоготой иргэд орон сууцны зориулалтаар ашиглаж эхэлсэн байна. Уг сууц үерт автах эрсдэл өндөртэйд тооцогддог. 2020 оны байдлаар Сөүл хотын айл өрхүүдийн 5 орчим хувь буюу 200,000 ийм төрлийн сууцанд амьдардаг гэсэн тооцоолол бий.

Даваа гарагийн шөнө эгч дүүс үерт автсан байрандаа эндсэн тохиолдол гарсан бөгөөд тусламж хүссэн ч аврагчид тэдэнд хүрч чадаагүй байна.

Тиймээс тус улс иргэдээ байшингийн доод хонгилд амьдрахыг хориглосон шийдвэр гаргалаа. Иргэдээ нийтийн орон сууцанд нүүлгэн шилжүүлж, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд