No menu items!
HomeЭмч зөвлөж байнаА.Саруултүвшин: Бөөрний түүдгэнцрийн эмгэг нь дархлалын тогтолцооны алдагдалтай холбоотой үүсдэг

А.Саруултүвшин: Бөөрний түүдгэнцрийн эмгэг нь дархлалын тогтолцооны алдагдалтай холбоотой үүсдэг

-

УНТЭ-ийн Бөөрний төвийн эмч, АУ-ны доктор А.Саруултүвшин бөөрний өвчлөлийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэе.

– Сүүлийн үед зонхилон тохиолдож буй бөөрний өвчлөлийн талаар мэдээлэл хүргэнэ үү?

– Сүүлийн үед бөөрний архаг өвчлөлийн талаар нэлээн ярих босон Бөөрний архаг өвчин үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүний шалтгааныг бүлгээр нь аваад үзвэл амьдралын хэв маяг, бодисын солилцооны өвчин, нийгмийн стресстэй холбоотой байна.

Нийгмийн стресстэй холбоотой эмгэг гэдэгт цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, тулай зэрэг багтана. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин нилээн нэмэгдэж байгаа. Цусны сахар ихсэх, даралт ихсэх өвчнүүд нь даамжирснаар бөөрний эмгэг үүсгэдэг.

Тэгвэл эдгээр өвчнөөс сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?

– Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягт анхаарна. Тухайлбал биеийн жингээ барьж, стресст өртөхгүй байх хэрэгтэй. Стресст өртлөө ч зөв тайлж сурах нь зүйтэй. Мөн идэвхтэй хөдөлгөөн хийх бөгөөд хоолны дэглэм чухал нөлөөтэй.

– Бөөр шээсний халдварын талаар үргэлжлүүлэн ярилцъя?

– Энэ нь бөөрний өвчлөл дундаас тохиолдлын тоогоороо нэгдүгээрт ордог. Энэ өвчний үед мөн л амьдралын хэв маяг, бэлгийн замын ариун цэвэрт маш сайн анхаарна. Манай орон хүйтэн, сэрүүн уур амьсгалтай учраас доороосоо даарахгүй байх хэрэгтэй.

Нэгэнт өвдсөн тохиолдолд өвчнийг эрт оношлуулаад зөв эмчилнэ. Тохирсон эмийг эмчийн заавраар ууна. Тэгэхгүй бол эмэнд тэсвэртэй нянгийн халдвар нэмэгдэж байна.

– Бөөрний түүдгэнцрийн эмгэг хэр тохиолдож байна вэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

– Бөөрний түүдгэнцрийн эмгэг нь хүний бие махбодын дархлалын тогтолцооны тэнцвэрт байдлын алдагдалтай холбоотой үүсдэг. Тохиолдлын тоогоороо төдийлөн өндөр биш боловч өвчний хоруу чанар өндөр учраас бөөрний архаг дутагдалд хүргэдэг.

Энэ өвчний үед шинж тэмдэг бүдэг явагддаг учраас урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал. Ямар ч хүн жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт ороод, шээсний ерөнхий шинжилгээгээр өөрчлөлт гарсан тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ.

Нэгэнт бөөрний архаг дутагдалд орсон хүнд бөөр орлуулах эмчилгээг хийнэ. Амьдрах бүрэн боломжтой. Бөөрний орлуулах эмчилгээний гурван аргыг дэлхий дахинд ашиглаж байна. Үүнд, цус шүүх эмчилгээ буюу гемодиализ, бөөр шилжүүлэн суулгах, хэвлийн диализ эмчилгээ ордог.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд