No menu items!
HomeЭрүүл мэндБ.Лхагважав: Ходоодны хүчил ялгарсан үед ус, цай ч уухгүй явахаар огиулах мэдрэмж...

Б.Лхагважав: Ходоодны хүчил ялгарсан үед ус, цай ч уухгүй явахаар огиулах мэдрэмж төрдөг

-

Баяр наадмын үеэр хоолны хордлого болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг НЭМҮТ-с өглөө.

НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Б.Лхагважав: Зуны улиралд байгаль цаг уурын эрхшээлээс үүдэн, хүний бие махбодын арьсны гадаргуу дах нүх сүв бүгд нээгддэг. Энэ үед гадаа хэт их халсан биеийн илчийг уг нүх сүвээр гадагшлуулж, тэнцвэрийг хангадаг. Ингэж биеийн илч гадагшлахын хэрээр ходоодны галын илч буурдаг. Иймд удаан боловсордог мах махан бүтээгдэхүүнээс татгалзаж, сүү сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх ёстой.

Мах нь төрлөөсөө шалтгаалан хүний ходоодонд 4-6 цаг боловсордог. Энэ хугацааг бага байлгах хэрэгтэй. Манай ард түмэн Үндэсний баяр наадмын өдрүүдэд халуун хуушуур, хорхог идчихээд араас нь айраг, хүйтэн ундаа зэргийг уудаг. Энэ нь хоорондоо цохилдохгүй хоол хүнс учир биеийг хямраадаг.

Бие хямарснаар дархлаа муудаж, шим тэжээлийн бодиос биед бүрэн шимэгдэж чадахгүй нөхцөлийг бүрдүүлнэ. Дархлаа муудсанаар өвчлөмтгий болно.

Хүмүүсийн дунд махан бүтээгдэхүүн хэрэглэсний дараа хийжүүлсэн ундаа уувал хоолыг задалж шингээдэг гэх буруу ойлголт байдаг. Ходоод хоол хүнсийг дулааны аргаар боловсруулдаг. Гэтэл халуун хоолны араас хүйтэн зүйл уувал цийдэм шиг болно л гэсэн үг. Энгийн ойлголтоор.

Мөн өглөө бүр заавал өлөн элгээ тайлахыг зөвлөж байна. Учир нь 07:40-09:40 цагийн хооронд цөсний шүүрэл, нойр булчирхайн хоол боловсруулах шүүрлүүд нь идэвхтэйгээр ялгарч, ходоод руу орж байдаг.

Өөрөөр хэлбэл, ходоод хүчиллэг болоод хоол хүнсийг хүлээж авахад бэлдээд болдог гэсэн үг. Тийм үед нь заавал хүнд хоол хүнс хэрэглэх шаардлагагүй бөгөөд аяга цай, талх эсвэл өндөг зэрэг хөнгөхөн зүйл идэхэд хангалттай. Ингэхээр хоол боловсруулалтдаа бэлэн болсон ходоод хэвийн ажиллаад эхэлнэ.

Гэтэл бид тэр их хүчил ялгарсан ходоодонд ямар нэг байдлаар ус ч уухгүй, цай ч уухгүй явахаар сүүлдээ бүр огиулах зэрэг мэдрэмж төрдөг. Энэ нь өөрөө ходоодны шарх зэрэг бусад өвчлөлүүд үүсдэг гэсэн үг. Тиймээс өлөн элгээ заавал тайлах нь зүйтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд