No menu items!
HomeЗөвлөгөөСарын тэмдгийн үеийн өвдөлт намдаах аргууд

Сарын тэмдгийн үеийн өвдөлт намдаах аргууд

-

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөс сарын тэмдгийн үед илрэх шинж тэмдгүүд болон өвдөлт намдаах аргуудын талаарх зөвлөмжийг хүргэжээ.

Сарын тэмдгийн үед ямар шинж илрэх нь хэвийн бэ?

– Хоолны дуршил өөрчлөгдөх

– Сэтгэл санаа хямрах

– Юманд төвөгшөөх

– Хэвлий хэсгээр өвдөх

– Толгой бага зэрэг өвдөх

– Батга ихсэх

– Хөх хөндүүрлэх

– Нойр хүрэхгүй байх

– Огиулах гэх мэт.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед өвдөлтийг намдааж болох аргууд:

– Шингэц сайтай, илчлэг өндөртэй хоол идэх

– Давсны хэрэглээг хязгаарлах

– Шингэн хангалттай хэрэглэх, ус өдөрт 1.5-2 литрээс доошгүй уух

– Ууц нуруун дээрээ, эсвэл хэвлийн доод талд, аль өвдөж байгаа хэсэгтээ бүлээн жин тавих, бүлээн шүршүүрт орох

– Өвдөг, тохой дээр тулж хэвтэх

– Дээшээ харж хэвтэн өвдгөө нугалан тойргоор эргүүлэх

– Явган явах хөнгөн дасгал, хөдөлгөөн хийх

– Өвчин намдаах эм уух

Эдгээр аргуудад үр дүнгүй, өвдөлт ихтэй, дээрх зовууриуд хүчтэй илэрч байвал эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Өсвөр насны охидод өгөх зөвлөгөө:

Охид сарын тэмдэг алдагдсаны улмаас цус багадалтын хөнгөн, дунд, хүнд хэлбэрт орох, зовиур илрээд байхад хүндэрсэн хойно эмчид хандах тохиолдол гардаг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Хэвийн сарын тэмдэг гэдэг нь 7 хоног үргэлжлэх бөгөөд өсвөр насныханд 21-45 хоногийн мөчлөгтэй байна. Биений юм ирсэн өдрөөс дараагийн биений юм ирсэн эхний өдөр хүртэлх хугацааг биений юмны мөчлөг гэнэ.

7 хоногоос дээш үргэлжлэх, 21 хоногоос өмнө, 45 хоногоос хойш мөчлөгтэй ирж байвал шаардлагатай тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.  

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд