Д.Тогтохсүрэн: Дүүргийн наадамд цол олгодог болъё

 УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Дүүргийн наадамд цол олгодог байх саналыг гаргажээ.

Тодруулбал, тэрбээр “Миний өмнө нь хэлсэн саналыг Ажлын хэсэг авч үзэх байх гэтэл огт авч үзсэнгүй ээ. Аймаг, дүүрэг хоёрыг адилтгаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна. Дүүрэгт түрүүлсэн бөхөд аймгийн цол өгөхөөр болчихдог.

Хуулийн заалтууд дээр ажиллаад дүүргийн цолыг бий болгочихооч. Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдсан дүүргүүд наадам хийхийг үгүйсгэхгүй. Сумын заан гэж хэлж болохгүй бол Дүүргийн арслан гэдэг ч юм уу, юу гэдэг юм нэг цол өгчих хэрэгтэй.

Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ гэж заасан байдаг. Дүүргийн наадам гэж огт байхгүй. Үүнийг бид бодолцох хэрэгтэй” гэлээ.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!