No menu items!
HomeХоол, шим тэжээлМ.Пүрэвжав: Чихэргүй, сүүгүй кофе илчлэг агуулдаггүй

М.Пүрэвжав: Чихэргүй, сүүгүй кофе илчлэг агуулдаггүй

-

Та өдөрт хэдэн аяга кофе уудаг вэ. Таны ууж байгаа хэмжээ тохиромжтой хэмжээ мөн үү? Энэ талаар ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжав дараах зөвлөгөөг хүргэжээ.

Кофег удаан хугацаанд хэрэглэснээр дадал үүсдэг. Кофе уухаар илүү сэргэдэг, нозоорох нь багасдаг нь түүнд агуулагдаж байгаа биологийн идэвхит бодисуудтай холбоотой. Тиймээс кофеноос хамааралтай болох боломжтой юм.

Кофе нь шим тэжээлийн ач холбогдол өндөртэй. Чихэргүй, сүүгүй ууж байгаа тохиолдолд илчлэг агуулдаггүй учир биеийн жинд нөлөөлөхгүй. Хар кофег хэмжээ, хугацааг нь тааруулж хэрэглэж чадах юм бол бидний бие махбодод эерэг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, цөс хөөх үйлчилгээтэй.

Кофенд чухал ач холбогдолтой хлорогены хүчил агуулагддаг бөгөөд энэ нь цусан дахь глюкозын ашиглалтад оролцдог.

Мөн кофенд кафейн гэх бодис агуулагддаг. Унтах дөхсөн үед кофе уувал сэргээх түвшинд аваачдаг тул нойрсолтод нөлөө үзүүлнэ. Ялангуяа, нойр муутай, сэрвэлздэг, стресстэй хүмүүсийн нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг тул унтахын өмнө уухгүй байх хэрэгтэй. Ямар цагт хэрэглэвэл зохимжтой вэ гэдгийг бодолцох ёстой.

Өдөрт уух кофены хэмжээ нь агуулж буй кафейны хэмжээнээс хамаатай. Өдөрт 400мг гэсэн хэмжээ бий. Чанадаг хар кофе нь кофены концентраци өндөртэй тул өдөрт дөрвөн аягыг уух нь оновчтой гэж үздэг. Өлөн элгэн дээрээ кофе уудаг хүмүүс бий. Гэхдээ зарим хүний хувьд оновчтой биш байх магадлалтай.

Чанадаг болон инстант буюу найруулдаг кофены ялгаа нь юу вэ?

Хүн төрөлхтөн анх кофег хэрэглэхдээ үрийг нь хуурч, бутлан, чанаж хэрэглэдэг байсан. Харин орчин цагт хэрэглэхэд хялбар инстант кофе нэвтрээд байгаа нь сайшаалтай. Гэхдээ кофены өндөр соёлтой улс орнуудын хувьд кофе уухыг найруулж уудагтай хольж ойлгодоггүй. Бие махбодод үзүүлэх ач холбогдлыг чанаж хэрэглэсэн кофеноос авах боломжтой.

Инстант кофенд агуулагдах кофены хэмжээ бага, сахарын агууламж өндөртэйгөөс гадна сүү нь ургамлын тос, глюкозын сироп хэлбэрээр хийгдсэн байдаг. Тэгэхээр сүү ууж байгаа хэрэг биш, ургамлын тос идэж байна гэсэн үг. 4-6 төрлийн химийн нэмэлт бүтээгдэхүүн орж байж ургамлын тосыг сүү шиг амттай, өнгөтэй, уусдаг хэлбэртэй болгодог. Зарим инстант кофены уутан дээр тоо байх ба тэр нь агуулагдаж байгаа энгийн сахарын агууламжийг илтгэнэ.

Чанадаг хар кофены хувьд илчлэг агуулдаггүй бол инстант кофе тодорхой хэмжээний илчлэг агуулна. Тиймээс байнга, өдөр тутамдаа их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой байна.

Эх сурвалж: “Хоол зүйч”

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд