No menu items!
HomeЭрүүл мэндБ.Ариунхишиг: Хүүхдийг хугацаанаас нь өмнө бор хоолонд оруулах буруу

Б.Ариунхишиг: Хүүхдийг хугацаанаас нь өмнө бор хоолонд оруулах буруу

-

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг хүүхдийн өсөлт, хөгжлийн талаар дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.

Б.Ариунхишиг: Хүүхдийн өсөлт, хөгжлийг байнгай Өрхийн эмчдээ хянуулаад явах нь нэг төрлийн урьдчилан сэргийлэлт юм.

Өсөлт, хөгжлийн талаар ярихын тулд юун түрүүнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр” буюу иргэдийн ярьж заншиснаар ягаан дэвтрийн хэрэлээг ярих хэрэгтэй болно. Уг дэвтэрт маш олон мэдээллийг багтаасан. Хүүхэд хэдэнд насандаа ямар хөгжилтэй, ямар чадвартай байх талаар тодорхойлж, эцэг, эх, асран хамгаалагчид өөрсдөө эрүүл мэндийг нь хянаад явах боломжтой. Ихэнх асуумжид “үгүй” гэж хариулсан бол хүүхдэд тодорхой хэмжээний хоцрогдол үүссэн байна, Өрхийн эмчид хандахгүй бол болохгүй гэсэн үг.

ЭХЭМҮТ-д хандаж байгаа эцэг, эхчүүдийн маш бага хувь нь ягаан дэвтрийг бөглөж, асуумжид хариулсан байдаг.

Хүүхдийг хэзээ бор хоолонд оруулах вэ?

Хүүхэд зургаан сартайгаасаа эхэлж бор хоолонд ордог. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо энэ үеэс бантан, зутан зэргийг хүлээн авахад бэлэн болдог. Гэтэл эцэг, эхчүүд 4, 5 сартайд нь бор хоолонд оруулчих тохиолдол бий.

Энэ тохиолдолд хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, хэвийн бичил биетүүд гаднаас хоол, хүнс хүлээн авахад бэлэн биш байдаг учраас хоол боловсруулах замын ямар нэгэн эмгэг үүсэх эрсдэлтэй. Тиймээс зургаан сараас эрт бор хоолонд оруулах буруу.

Орчин цагт эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн учраас хүүхдээ амнаас ам дамжуулан хооллох тохиолдол бараг байхгүй болов уу гэж бодож байна.

Бор хоолонд оруулах гэж байгаа бол бага багаар дасгаж өгөх нь зөв. Дасгана гэдэг нь хүүхэд өөрөө хэр дуртай идэж байна, өтгөн болон болон боловсруулах замд нь ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу, үгүй юу гэдгийг ажиглах хугацаа юм. Хүүхдэд өгөх бантанг дан ганц мах, гурилаар биш олон төрлийн хүнсээр баяжуулж өгөх хэрэгтэй. Дан нэг төрлийн биш аль болох олон төрлийн орцтой, баяжуулсан хоол хүнс өгвөл хүүхдийнхээ амин дэм, эрдэсийн хэрэгцээг хангаж чадна.

Гадуур бэлэн хүнсний бүтээгдэхүүнүүд олширсон. Мэдээж хэрэг хадгалах хугацааг харалгүй л яахав. Хамгийн гол нь хадгалалтын нөхцөл, хэдэн удаа хөлдөж, гэссэн бэ гэдэг нь гол чухал. Тиймээс найдвартай газраас худалдан авалт хийх хэрэгтэй. Ер нь өөрсдөө бэлтгэж өгөх нь илүү найдвартай.

Хүүхдээ бор хоолонд оруулчихлаа гээд хөхөөр хооллохоо болих тохиолдлууд бий. Хоолонд оруулсан ч 2-3 нас хүртэл нь хөхөөр хооллох хэрэгтэй. Хөхний сүү хүүхдийг даархлааг дэмжигч юм шүү.

Хүүхэд өөрийн өсөлт, хөгжилтдөө таарсан шим тэжээл, витаминаа авч чадаж байна уу, үгүй юу гэдэг чухал. Шаардлагатай амин дэм, эрдсээ хоол хүнснээсээ л авна. Нэмэлтээр амин дэм, эрдэс хэрэглэх бол заавал эмчийн заавраар хэрэглээрэй. Витамины дутагдлаас илүүдэл нь илүү асуудалтай байдаг л даа. Тухайлбал, дандаа улаан төрлийн ундаа уудаг хүүхдийн арьс, гарын алга шарлах нь бий. Түүнд агуулагдаж буй амин дэмийн илүүдэл үүссэн байна гэсэн үг. Тиймээс витамин болон хүнсний нэмэлтийг зайлшгүй эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай.

Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн заавраар хэрэглэх шаардлагагүй гэж ойлгоод бага насны хүүхдэд хэдэн сараар нь ашигтай бактер уулгачихсан байх нь бий. Өсөж, хөгжиж буй бид махбодод заавал нэмэлтээр хэрэглэх шаардлага байхгүй.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд