Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Эмээлтэд мах боловсруулах 32 үйлдвэр бий. Мөн БНХАУ руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 байгууллага байна.
Тавдугаар сарын 12-ноос төлөвлөгөөт бус мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ явцад 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан.
Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдэд 14 хоногийн хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийнэ” гэв.