No menu items!
HomeНийгэмН.Тавинбэх: Эрчим хүчний үнэ нэмэгдээгүй

Н.Тавинбэх: Эрчим хүчний үнэ нэмэгдээгүй

-

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Эрчим хүчний салбар хүнд байгаа ч ямар нэгэн хязгаарлалт, технологийн доголдол огт гараагүй. Хүнд байгаа шалтгаан нь хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсантай холбоотой.

Эрчим хүчний үнэ нэмэгдээгүй. Ковидоос шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг давахын тулд олон арга хэмжээ авсны нэг нь айл өрхүүдийн, цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс даасан явдал. ААН, байгууллагын хувьд 13 сарын хугацаанд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр төлбөрийг бүрэн даасан. Засгийн газраас 870 тэрбум төгрөг гаргасан. Энэ арга хэмжээний хамгийн сайн тал нь ямар нэгэн эдийн засгийн сөрөг үр дагавар байхгүй.

Цаашид эрчим хүчний үнийг нэмэх шаардлагатай байгаа ч ийм хэцүү цаг үед нэмэх тухай асуудлыг Засгийн газраар ярихгүй. Тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Ний нуугүй хэлэхэд төрөөс цахилгаан, эрчим хүчний төлбөрийг дааснаар хэрэглээ нь нэмэгдсэн. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулж хэрэглээг нь төрөөс даасан. Тиймээс хэрэглээ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэтэрсэн байвал хэрэглэгч өөрөө төлөх үүрэгтэй. Хэрэглээ хэтэрснийг төлбөр нэмэгдсэн гэж ойлгоод байна” гэлээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд