No menu items!
HomeОнцлохД.Халтар: Задгай тээвэр тодорхой хугацааны дараа эхлэхийг үгүйсгэхгүй

Д.Халтар: Задгай тээвэр тодорхой хугацааны дараа эхлэхийг үгүйсгэхгүй

-

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Халтар Засгийн газрын хуралдаанаар /20226.05.25/ гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ачаа тээврийн үнэ 25 сая байсан бол одоо хоёр дахин өсчихлөө. Үүний шалтгаан юу вэ?

-Хуучин задгай тээвэр чингэлэгт шилжиснээр үнэ өслөө гэдэг зүйл байсан. Тухайн үеийн үнийн өсөлтийг хил нээгдсэний дараа судалсан. Эрээнд байгаа консултай нэг бус удаа ярилцсан. Ингээд судлахад бүх ачаа, ялангуяа жижиг илгээлт, цахим худалдаа Улаанбаатарын нөхцөлтэйгөөр зарагддаг. Өөрөөр хэлбэл, хүлээн авагч нь Улаанбаатар хүртэлх мөнгөө төлчихдөг.

Тиймээс хүлээн авагчийн зүгээс хил хоорондын болон эцсийн цэг хүртэлх тооцооллыг нарийн гаргасан зүйл байхгүйгээр шууд хятадуудад, ялангуяа Эрээн дээр ажиллаж буй тээвэр зуучийн компаниудад мөнгөө төлдөг гэдгийг бид сүүлд мэдсэн.

Энэ тухай бид Эрээн дэх консул, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Бээжин дэх Элчин сайдын яамны шугамаар Хятадын холбогдох газруудад мэдээлсэн. Мөн Эрээн дээр сугалаа нэг хэсэг явагдсан нь үнэ хөөрөгдөх гол шалтгаан болоод байгааг зогсоож, гаалийн хяналтын талбайд орж ирсэн дарааллаар ачилтыг хийх тухай хүсэлтийг тавьсан юм.

Магадгүй хүчний байгууллагууд Эрээнд ажиллаад, илрүүлээд байгаа явдал нь Монголын талаас тавьсан асуудлуудад ач холбогдол өгч, дотооддоо ярилцсан байхыг үгүйсгэггүй. Түүнийг таашгүй.

Хятадын талаас цар тахлын хүнд үеийг бодвол арай зөөлрөх хандлага гарч байна. Тиймээс хуучин задгай тээвэр тодорхой хугацааны дараа эхлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ тодорхой хугацаа хэлж чадахгүй.

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд