No menu items!
HomeНийгэмБНСУ оршин суух бүртгэлгүй хүүхдүүдэд D-4 визний ангилал олгохоор болжээ

БНСУ оршин суух бүртгэлгүй хүүхдүүдэд D-4 визний ангилал олгохоор болжээ

-

Солонгос улсад урт хугацаанд хууль бусаар амьдарч буй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг баталгаажуулахын тулд  оршин суух виз олгохоор боллоо.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас гадаад хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг баталгаажуулахын тулд  албан ёсоор амьдрах эрх олгох шийдвэр 2021 онд гарч байсан.

Энэхүү шийдвэр нь Солонгост төрөөд 15 жилээс дээш амьдарсан хүүхдүүд болон тэдний эцэг эхэд хамааралтай байсан бол энэ онд хүрээгээ тэлж олон хүн хамруулах боломжтой шинэ журмыг 20-ны өдөр баталлаа.

Үүнд: 6 наснаас доош буюу бага насандаа Солонгост ирж 6 жилээс дээш амьдарсан хүүхдүүд, 6 наснаас дээш насандаа Солонгост ирж 7 жилээс дээш амьдарсан бага, дунд, ахлах сургуульд сурч байгаа хүүхдүүдэд D-4 визний ангилал олгох юм.

Мөн ахлах сургуулиа төгссөн  хүүхдүүдэд  үргэлжлүүлэн суралцах болон ажилд орох зэрэг цаашид амьдрах визний ангилал олгох бодлого баримтлах гэнэ.

Хэрэв  үргэлжлүүлэн сурах эсвэл ажилд орох боломжгүй тохиолдолд нэг жилийн хугацаанд G-1 төрлийн визийг олгох аж.

Боловсролын яамны статистик үзүүлэлтээс үзэхэд одоогоор оршин суух бүртгэлгүйгээр бага, дунд, ахлах сургуульд суралцаж байгаа сурагчдын тоо 3000 орчим байгаа бөгөөд энэ удаагийн шийдвэрээр эдгээр сурагчдын дийлэнх нь тусламж авах боломжтой байна.

 Сурагчдын эцэг эхийн хувьд хууль бусаар амьдарч байсан хугацааны торгууль ноогдох бөгөөд үндсэн торгуулийн 30 хувиар тооцож төлнө.

Оноогдсон торгуулийг төлсөн эцэг эхчүүдэд хүүхдийг нь сургууль төгстөл нь эсвэл насанд хүртэл нь Солонгост амьдрах G-1 визний зөвшөөрөл олгох бөгөөд энэхүү виз нь хүүхдээ асран халамжлахын тулд оршин суухаас гадна бусад үйл ажиллагаа явуулах боломжтой байхаар шийджээ.

Шийдвэр хэрэгжих үед шаардлагыг хангахгүй байгаа сурагчдын хувьд хэрэгжих хугацаа дуусах хугацаа буюу 2025.03.31 хүртэл болзол хангасан үедээ виз хүсэх боломжтой юм.

Хүүхэд ахлах сургуулиа төгсөөд эсвэл насанд хүрээд өөрийн сайн дураар нутаг буцах ёстой бөгөөд хэрэв нутаг буцахгүй хууль бусаар оршин суух тохиолдолд албадан гаргах болон дахин хил нэвтрэх эрхийг хаах зэрэг арга хэмжээ авах юм байна.

 Нөгөөтэйгүүр Солонгосын хууль зүйн яамнаас энэхүү шийдвэртэй холбоотой болзол нөхцлүүд болон шаардлагатай материалуудыг сайн ойлгохгүйн улмаас төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудад их хэмжээний мөнгө төлж үйлчлүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд цагаачлалын албаны материал хүлээн авах хэсэгт холбогдох зөвлөгөө мэдээллийг нээлттэйгээр өгнө гэдгээ онцоллоо.

Эх сурвалж: БНСУ, Хууль Зүйн Яам

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд