No menu items!
HomeОнцлох үйл явдалЭлчин сайд И.К.Азизовыг Монгол Улсаас явахыг шаардан жагслаа

Элчин сайд И.К.Азизовыг Монгол Улсаас явахыг шаардан жагслаа

-

ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна тайван жагсаал анх удаа зохион байгууллаа.

Тэд ОХУ-ын Элчин сайдын Яамны сошиал хуудсанд нийтлэгдсэн зохисгүй мэдэгдэлтэй нь холбоотойгоор элчин сайд И.К.Азизовыг Монгол улсаас гарч явахыг иргэд шаардсан байна. Тус ЭСЯ-наас гуравдугаар сарын 24-нд “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн пост нийтэлсэн нь суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон хэмээн иргэдийн шүүмжлэлийг дагуулж, Монгол Улсын Гадаад харилцааны яам ноот бичиг хүргүүлэхээ мэдэгдээд буй.  

Жагсаалд иргэд сайн дураараа нэгдэж, Украин болон Монгол улсын далбааг барин ЭСЯ-ны байрыг тойрч, дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд “Халуун элгэн нутаг” дууг дуулсан юм. 

Өмнө нь Монгол дахь Украин улсын иргэд дайныг эсэргүүцэн жагсаж байсан бол монголчууд анх удаа сайн дураараа ийнхүү тайван жагссан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн албан хаагчид аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд