No menu items!
HomeДэлхийУкраин-Оросын хэлэлцээ таван цаг үргэлжлэв

Украин-Оросын хэлэлцээ таван цаг үргэлжлэв

-

Даваа гарагт Беларусийн хилийн бүс нутагт зохион байгуулагдсан Украин-Оросын засгийн газрын яриа хэлэлцээ таван цаг орчим үргэлжлээд завсарлажээ.

Уулзалтын үеэр талууд зарим асуудлаар санал нэгдэж, төлөөлөгчид тус тусын засгийн газартайгаа зөвлөлдөхөөр буцацгаасан тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна. Харин дараагийн ээлжийн хэлэлцээ ойрын өдрүүдэд Беларусь-Польшийн хилийн орчим зохион байгуулагдах болсон ажээ.

Түүнчлэн Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын төлөөлөгчидтэй таван цаг үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд дүн шинжилгээ хийж байна гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Хэлэлцээ хийх үед нэг тал нөгөө талдаа их буугаар пуужингийн цохилт өгөхгүй бол шударга хэлэлцээ байж болно. Одоогоор бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрээгүй байна” гэдгийг мөн онцолжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд