No menu items!
HomeОнцлохКоронавируст халдварын сүүлийн үеийн нөхцөл байдал

Коронавируст халдварын сүүлийн үеийн нөхцөл байдал

-

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 166 шинэ тохиолдол батлагджээ. Энэ нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн халдварын хамгийн бага тохиолдол болж байна. Харин уг өвчний улмаас нас барсан хүний тоо 2,096-д хүрээд байгаа юм. Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар  түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 14-нд  цуцалсан билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг нэгтгэн хүргэж байна.

2022.02.21 – 309 тохиолдол бүртгэгдэв

Улсын хэмжээнд 309 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Энэ нь сүүлийн нэг сар гаруйн хугацаан дахь нэг хоногийн дотор шинээр илэрсэн хамгийн бага халдварын тохиолдол болж байв. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 462,406 болж нэмэгджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 216 нь Улаанбаатар хотод, 96 нь орон нутагт бүртгэгджээ. Уг өвчний улмаас тус хоногт эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

2022.02.22 – 449 тохиолдол бүртгэгдэв

Хоёрдугаар сарын 22-ны өдөр улсын хэмжээнд 449 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 462,855 болж нэмэгдсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 250 нь Улаанбаатар хотод, 199 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас тус хоногт эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

2022.02.23 – 525 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 525 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 463,380 болж нэмэгджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 293 нь орон нутагт, 232 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас хоёр иргэн нас баржээ. Тус өдрийн байдлаар нийтдээ 2,089 хүн эндсэн байна. Мөн коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,409 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас 784 нь хүүхэд бол 208 нь жирэмсэн эмэгтэй байжээ.

2022.02.24 – 497 тохиолдол бүртгэгдэв

Тус өдөр коронавируст халдварын 497 шинэ тохиолдол батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Шинэ тохиолдлуудын 257 нь Улаанбаатар хотод 240 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн 11,310 хүн гэрийн ажиглалтад байсан бол архаг хууч өвчин, ковид-19 хавсарсан шалтгаанаар хоёр иргэн нас баржээ.

2022.02.25 – 517 тохиолдол бүртгэгдэв

Хоёрдугаар сарын 25-нд коронавируст халдварын 517 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 464,394 болж нэмэгдэв. Шинэ тохиолдлуудын 279 нь Улаанбаатар хотод 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

ТУс өдрийн байдлаар халдварын улмаас 3,105 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд биеийн байдлаар нь ангилбал хөнгөн 818, хүндэвтэр 2,009, хүнд 235, нэн хүнд 43 хүн байжээ. Түүнчлэн 9,829 хүн гэрийн ажиглалтад байсан аж. Харамсалтай нь сүүлийн хоногт архаг хууч өвчин болон ковид-19 хавсарсан шалтгаанаар 61-80 насны дөрвөн иргэн нас баржээ.

2022.02.26 – 390 тохиолдол бүртгэгдэв

Тус хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 390 тохиолдол нэмж бүртгэгджээ. Халдварын 187 нь Улаанбаатар хотод, 203 нь хөдөө орон нутагт батлагдсан байна. Харин нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй.

Халдварын улмаас 2,835 хүн эмнэлэгт, 9,452 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байгааг ЭМЯ мэдээлэв. Эмнэлэгт хэвтэж байгаа иргэд дотор 716 хүүхэд, 172 жирэмсэн эх байжээ.

2022.02.27 – 320 тохиолдол бүртгэгдэв

Улсын хэмжээнд коронавируст халдварын 320 шинэ тохиолдол батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Шинээр илэрсэн халдварын  138 нь нийслэлд 182 нь орон нутагт бүртгэгджээ.

Тус өдрийн байдлаар халдварын улмаас 9,457 хүн гэрийн ажиглалтад байсан бол 2,676 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Харамсалтай нь нэг иргэн архаг хууч өвчин болон ковид-19 хавсарсан шалтгаанаар нас баржээ.

2022.02.08 – 166 тохиолдол бүртгэгдэв

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 166 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа.

Энэ нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн халдварын хамгийн бага тохиолдол болж байна. Тодруулбал, хамгийн сүүлд нэгдүгээр сарын 3-ны өдөр 138 халдварын тохиолдол бүртгэгдэж, түүнээс хойш 300-аас дээш тохиолдол бүртгэгдэж байв. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 465,270 болж нэмэгдэв. Шинэ тохиолдлуудын 111 нь Улаанбаатар хотод 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 2,587 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 655
  • хүндэвтэр 1,679
  • хүнд 217
  • нэн хүнд 36 хүн байна.  Түүнчлэн 8,430 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.

Долоо хоног бүрийн баасан гарагт ЭМЯ-наас ээлжит мэдээллийг хийдэг билээ. Өнгөрсөн баасан гарагт ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ковидын лавлах 119 дугаарт иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултуудад хариулт өгсөн юм. Зөвлөгөөг НЭМҮТ-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баярмаазөвлөгөөг хүргэв.

Б.Баярмаа: Амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, дархлаа дэмжих зэргийг үргэлжлүүлэн мөрдөхийг зөвлөж байна

-Гадуур явахдаа амны хаалт зүүхгүй байж болох уу?

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийн “улбар шар” түвшингээс “шар” түвшинд шилжсэн ч халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ үргэлжилсээр байгаа. Олон нийтийн арга хэмжээг зөвшөөрсөн ч халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул халдвараас хамгаалах хамгийн чухал аргууд болох гараа угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, дархлаа дэмжих зэргийг үргэлжлүүлэн мөрдөхийг зөвлөж байна.

-Халдвартай хүний ойрын хавьтал болсон тохиолдолд хэд хоног тусгаарлагдах вэ?

-Халдварын тархалт өндөр, Дельта хувилбарын үед 10 хоног тусгаарлах арга хэмжээг авч байсан бол одоо халдварын нууц үетэй холбоотойгоор 5 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг өгч байгаа. Халдвар тараах хугацаа ойролцоогоор 3-4 хоног байна. Энэ хугацаанд халдвараас сэргийлэх зөвлөмжүүдийг мөрдөнө. Хэрэв шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй. Тусгаарлагдах 5 хоногийг ойрын хавьтал болсон өдрөөс хойш тооцно.  

-Халдварын нууц хугацаа хэд хоног вэ?

-Омикрон хувилбарын үед нууц хугацаа нь 2-3 хоног. Зарим тохиолдолд 4 хоног байна.

-Ковидын дараа мартах, ой санамж муудах шинж тэмдэг илэрч байна. Энэ үед яах вэ?

-Коронавируст халдвараар эмчлэгдэн эдгэрснээс хойш хувь хүний биемахбодийн онцлогоос шалтгаалан шинж тэмдэг арилахгүй байх, толгой өвдөх, даралт ихсэх, ой тогтоолт буурах зэрэг шинжүүд харилцан адилгүй илэрч байна. Ковидын дараах ой тогтоолт буурах шинж тэмдэг зарим хүмүүст 3 сар, түүнээс урт хугацаагаар илрэх тохиолдол байна.

Энэ үед өөрт тохирсон тархины үйл ажиллагааг сэргээх, ой тогтоолт сайжруулах аргуудыг хэрэглэх ёстой. Тухайлбал, үгийн сүлжээ бөглөх, тэнцвэрийн дасгал хийх, шатар тоглох гэх мэт.

Илт мэдрэгдэж байгаа шинж тэмдэг арилахгүй удвал нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Вирусийн халдвар тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг талаарх судалгаа олон улсад хийгдсэн. Ой тогтоолт буурах хам шинжийг ковидын дараах хам шинжид оруулж, сэргээн засах эмчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа.

-Ковидын халдварын дараа үнэрлэх, амтлах мэдрэмж сэргэхгүй байвал яах вэ?

-Коронавируст халдварын дараах хам шинжүүдийн талаар зөвлөгөө авахаар хандаж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн. Үнэрлэх, амтлах мэдрэмж сэргэхгүй байх тохиолдлууд илэрч байна. Энэ шинж тэмдгүүд нь нийтлэг биш. Вирусийн халдвар нь мэдрэхүйн үйл ажиллагааг дарангуйлдаг. Мэдрэхүйн үйл ажиллагаа нь 5-10 хоногийн эмчилгээний явцад сэргэж болно.

Омикроны үед Дельта хувилбарыг бодвол үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах шинж тэмдэг харьцангуй бага илэрч байгаа. Үнэрлэх, амтлах мэдрэмж сэргэхгүй байгаа тохиолдолд айж сандрах хэрэггүй. Мэдрэхүйн үйл ажиллагааг сэргээхийн тулд хоол хүнсэндээ үүнийг сэргээх хүнсний ногоо, ургамлуудыг хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, чинжүү, нимбэгний шүүс, цагаан гаа, сармис зэрэг. Харшилтай иргэд болгоомжтой хандахыг зөвлөж байна.

-Халдвар авсны дараа хэд хоноод ажилдаа орох ёстой вэ?

-Коронавируст халдвараар оношлогдсон тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг, тухайн хүний хүндрэх эрсдэл зэргийг ӨЭМТ, хяналтын эмч нар үнэлж байгаа. Ингээд өвчнийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, нэн хүнд хэлбэрээр ангилна. Хөнгөн шинж тэмдэгтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад 5 хоноод биеийн байдал сайжирвал ажилдаа орж болно. Хүндэвтэр, хүнд хэлбэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг болон хүндрэх эрсдэл зэргээс шалтгаалаад хувь хүн бүрт хугацаа нь харилцан адилгүй байна. Зарим нь 10-14 хоног байхад зарим нь 14-өөс дээш хоног байна. Эмнэлгээс гараад эмнэлзүйн шинж тэмдэг арилсан, ямар нэгэн зовиур байхгүй бол ажилдаа орно. Эдгэрсэн бичгийг хэвтэн эмчлүүлсэн эмнэлэг, харьяа ӨЭМТ болон E-Mongolia-аас аваад ажилдаа орж болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд