No menu items!
HomeДэлхийОросын бусад уран гулгагчдыг шалгаж эхэлжээ

Оросын бусад уран гулгагчдыг шалгаж эхэлжээ

-

Оросын уран гулгагч Камила Валиевагийн допинг сорьцтой холбоотой дуулиан гарсны дараа Оросын уран гулгагч Анна Щербакова, Александра Трусова нарыг ч Олон улсын допинг шинжилгээний агентлаг /ITA /шалгаж эхэлжээ. Энэ талаар Оросын Уран гулгалтын холбооноос авсан эх сурвалжтайгаар “РБК Спорт” мэдээлсэн байна. 

“Хэвлэлүүдээр Валиевагийн допинг сорьцын талаарх мэдээлэл нийтлэгдэж эхэлсний дараа Щербакова болон Трусова нар дээр ITA-ийн допингийн мэргэжилтнүүд ирсэн. Тэд шээс болон цусны шинжилгээ авсан” хэмээн Оросын уран гулгалтын холбооны эх сурвалж мэдээлсэн байна. Энэ мэдээллийг РУСАДА ч баталсан бөгөөд тамирчдын шинжилгээ ямар нэг асуудалгүй байсан гэж онцолжээ. 

Эргэн сануулахад, Оросын уран гулгагч Камила Валиевагийн өнгөрсөн онд өгсөн допинг шинжилгээний хариу эерэг гарсны улмаас түүнийг тэмцээнээс хасах асуудал хөндөгдөж байлаа. Улмаар асуудлыг Спортын арбитрын шүүх хэлэлцэн, 15 настай Камилаг тэмцээнээ үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм.

Камила Валиева ганцаарчилсан төрлийн богино хөтөлбөрт тэргүүлж байсан ч чөлөөт үзүүлбэр толилуулахдаа хэдэнтээ алдаа гаргаж, улмаар дөрөвдүгээр байранд орсон юм. 

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд