No menu items!
HomeНийгэмГурван настай хүүхэд цонхоор унажээ

Гурван настай хүүхэд цонхоор унажээ

-

Өчигдөр /2022.02.17/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гурван настай хүүхэд найман давхрын цонхноос унасан хэрэг гарсан байна. Тодруулбал, аав нь ойролцоох насны эгчийг нь сургуульд хүргэж өгөх хооронд бага хүүхдээ ганцааранг нь үлдээж, түр орхих зуур тус хэрэг гарсан аж. Иймд цагдаагийн байгууллагаас хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж,  аюулгүй байдлыг хангахыг анхааруулжээ. 

Гэрийн нөхцөлд хүүхдийг аюулгүй байлгах зөвлөгөө

Түлэгдэхээс сэргийлэх

·         Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,

·         Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,

·         Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,

·         Тогоо, хоолны сав болон хувингийн бариулыг зуухны цаад талруу харуулж тавих,

·         Зуухны тагийг заавал түгжиж байх,

·         Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлэх

·         Хаалганы хязгаарлагч болон бариул нь хүүхдийн хурууг хавчихаас сэргийлэх,

·         Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх

·         Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,

·         Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Өндрөөс унаж бэртэхээс сэргийлэх

·         Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх

·         Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцанруу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах

·         Цонхыг онгойлгохдоо аль болох босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт хийх

·         Хэрэв гадуур хүүхдээ авч явах бол зориулалтын бэхлэгээ бүс хэрэглэх

Галын аюулаас сэргийлэх

·         Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийх

·         Хэрэв хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах

·         Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах

·         Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх

Зарим зүйлсийг далд хий

·         Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах,

·         Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж нягталж байх

·         Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах

·         Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх

·         DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийн удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгах. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээ ссэргийлэх,

·         Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх. Учир нь хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйл схүүхдийн дээрээс унаж болзошгүй.

Гэрийн тавилга

·         Гэрийн тавилгын шургуулгыг хүүхэд онгойлгож гар, хуруугаа хавчуулахаас сэргийлж түгжээ хийх

·         Бага насны хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гэрийн тавилга сонгон авахдаа хүүхэд гэмтээх хурц ирмэг, өнцөггүй тавилга сонгох

·         Ханын шүүгээ, номын тавиур зэргийг унахаас хамгаалж сайтар бэхлэх

·         Телевизийг аль болох нам байрлуулах нь зүйтэй. Мөн хүүхэд түлхвэл ард нь түшлэг болохуйц зүйлд ойр байвал тохиромжтой.

Хордлогоос сэргийлэх

·         Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витаминууд зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөжбайна. Ямар ч эмийг хүүхэд их хэмжээгээр хэрэглэвэл аюултай гэдгийг мартаж болохгүй.

·         Цүнхэнд ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, зарим тохиолдолд эм авч явдаг тул цүнхээ хүүхэд хүрэхээргүй газар тавьж байгаарай.

·         Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байххэрэгтэй. Мөн уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна аль болох гэртээ байлгахгүй байх нь илүү найдвартай.

Tоглоом

·         Хүүхдээ хамгийн аюулгүй тоглоомоор тоглуулаарай:

·         Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй байх,

·         Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй байх,

·         Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн байх

·         Хурц ирмэг өнцөггүй байх

·         20 сантиметрээс урт уяагүй байх

·         Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан байх

·         Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай байх

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд