Оросын уран гулгалтын тамирчин 15 настай Камила Валиевагаас допинг илэрсэн гэх мэдээлэл гараад буй. Үүнийг худал болохыг Олон улсын олимпын хорооноос мэдээлжээ. Тодруулбал, ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс “К.Валиевагаас допинг илэрсэн гэсэн мэдээлэл буруу таамаг байсан” гэсэн байна.
“Бээжин-2022” олимпын багийн уран гулгалтын төрөлд ОХУ-ын шигшээ баг тэргүүлсэн. Тэр дундаа уран гулгагч Камила Валиева агаарт дөрвөн удаа эргэх үзүүлбэрийг хоёронтоо амжилттай гүйцэтгэн дээд амжилт тогтоосон билээ.