No menu items!
HomeЭрүүл мэнд30-аас дээш насныхан гурван жил тутамд умайн хүзүүний хавдрын шинжилгээг үнэгүй өгөх...

30-аас дээш насныхан гурван жил тутамд умайн хүзүүний хавдрын шинжилгээг үнэгүй өгөх боломжтой

-

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийг биедээ тээснээс хойш 15-20 жилийн дараа урьдал эмгэг илэрдэг. Өөрөөр хэлбэл халдвар авсан даруйд хавдар болдоггүй учраас энэхүү өвчлөлөөс бүрэн сэргийлэх боломжтой юм.

Гучаас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээг гурван жил тутамд нэг удаа харьяа, дүүргийнхээ ӨЭМТ-д даатгалаараа үнэ төлбөргүй өгөх боломжтой юм.

Мөн ХӨСҮТ дээр умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакциныг хийж байгаа аж.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг хүний папиллома вирус /HPV/-ээс сэргийлэх үндсэн арга нь вакцин болохыг онцолсон юм.

Тэрбээр, “Умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг гол үүсгэгч буюу хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхий нийтэд урьдчилан сэргийлэх зорилгоор зорилтот бүлгийн хүн амаа вакцинжуулж байгаа. Папиллома, элгийг гэмтээдэг Гепатит С вирусийн халдвар зэргээс сэргийлэх үндсэн аргууд нь вакцин юм.

Ялангуяа хүний папиллома вирусийн эсрэг вакцинд улс, орнууд 2 цэнтэй вакциныг хэрэглэж байсан. Одоо бол дөрвөн цэнтэй вакцин, улмаар 9 цэнтэй вакцин бүтээгдээд гарчихсан, хэрэглэж байгаа. Вирусийг дотор нь 16, 12, 11 гэх мэт хэв шинжээр ангилдаг. Дугаарласан вирусуудын хэв шинжийн эсрэг хэдэн хэв шинж агуулж байгаагаар нь хоёр цэн, дөрвөн цэнтэй гэх мэтчилэнгээр ангилдаг.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу шинэ вакциныг нэвтрүүлэх журмын хүрээнд Дархлаажуулалтын зөвлөх хороогоор 2019 онд хэлэлцүүлсэн. Ингээд 2020 оноос эхлээд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад ашиглаж, зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах хөтөлбөрийг үе шаттайгаар нэвтрүүлсэн”гэв.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд