No menu items!
HomeХүмүүс“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцож буй хамгийн залуу тамирчид

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцож буй хамгийн залуу тамирчид

-

Бээжин 2022 өвлийн олимпын наадам энэ сарын 04-нөөс эхэлж, тамирчид олон олон амжилтуудыг гарсаар байна. Бид энэ удаагийн “Хүмүүс” буландаа өвлийн олимпын наадамд оролцож буй хамгийн залуу тамирчдын талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Камила Валиева

15 настай Оросын уран гулгагч Камила Валиева. Тэрээр 2022 оны ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн болон Ростелекомын цомын тэмцээнд алтан медаль хүртсэн бөгөөд богино үзүүлбэрийн төрөлдөө 87.42 оноо авч дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм.

“Бээжин-2022” олимпын багийн уран гулгалтын төрөлд ОХУ-ын шигшээ баг тэргүүлсэн. Тэр дундаа уран гулгагч Камила Валиева агаарт дөрвөн удаа эргэх үзүүлбэрийг хоёронтоо амжилттай гүйцэтгэн дээд амжилт тогтоосон билээ.

Гэвч Камила Валиевагийн шинжилгээнээс сэргээш илэрсэн гэх мэдээлэл гараад буй. Тухайлбал тамирчдын эмчилгээнд ашигладаг триметазидин хэмээх эмийн бодис Валиевагийн цуснаас илэрсэн тухай хэвлэлүүд мэдээлээд байгаа юм.

Түүний талаарх мэдээллийг ЭНД дарж уншаарай.

Матей Швансер

17 настай уулын цанын тамирчин Швейцарийн The Audi Nines, ОХУ-д болсон FIS Freestyle өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ. Тэрбээр 15 настайгаасаа цанаар хичээллэж байгаа бөгөөд Бээжингийн олимпод Австрийг төлөөлөн оролцож буй.

Матвей Мичков

Оросын шигшээ багийн залуу тоглогч, хоккейчин тэрбээр Лозанна 2020 тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ. Матвей Мичков одоо 17 настай юм.

Эйлин Гу

Бээжин-2022 олимпын биг-эйр төрөлд Хятадыг төлөөлөн оролцсон Америк гаралтай Эйлин Гу олимпын аварга болсон.

18 настай тэрбээр энэ удаагийн олимпоор олны анхаарлын төвд орсон юм. Гу АНУ-д төрсөн ч БНХАУ-ыг төлөөлөх болсон нь ихээхэн дуулиан тарьсан билээ. “Цасны гүнж” хэмээн олонд танигдсан Эйлин Гу 2003 оны 9-р сарын 3-нд АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод төржээ. Америк аав, хятад ээжтэй цаначин бүсгүй ээжийнхээ эх орныг төлөөлөн, өвлийн олимпод оролцсоноор олон сая хүнд урам зориг өгөх хүсэлтэй хэмээн мэдэгдэж байлаа.

Түүний талаарх мэдээллийг ЭНД дарж уншаарай.

Юма Кагияма

Юма Кагияма нь 18 настай, удам залгасан уран гулгагч юм. Юма таван настайгаасаа тэшүүрээр гулгаж эхэлсэн бөгөөд аавынхаа удирдлагад бэлтгэлээ хийдэг байна.

Түүний аавыг  Масаказу Кагияма гэдэг бөгөөд 1992, 1994 оны олимпуудад оролцож байжээ. Одоогоор уран гулгалтын эрэгтэйчүүдийн төрөлд Америкийн Натан Чен 113.97 оноогоор тэргүүлж, Японы Юма Кагияма (108.12), Шома Уно (105.90) нар удаалж байна.

София Надыршина

ОХУ-ын сноубордын тамирчин София Надыршина 2003 оны тавдугаар сарын 14-нд төржээ. Тэрбээр 17 настайдаа, 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт /Parallel Slalom/, мөнгөн /Parallel Giant Slalom/ медаль хүртэж байсан бөгөөд хамгийн залуу дэлхийн аварга болж байжээ.

Гида Вестволд Хансен

Гүйлтийн цана, цанын харайлтын хосолсон төрөлд өрсөлдөж буй Норвегийн тамирчин Хансен 19 настай. Тэрбээр 2021 онд цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байжээ.

Эх сурвалж: People

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд...

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

трэнд