No menu items!
HomeДэлхийОлимпын шинэхэн аварга, “цасны гүнж” Эйлин Гу

Олимпын шинэхэн аварга, “цасны гүнж” Эйлин Гу

-

Бээжин-2022 олимпын биг-эйр төрөлд Хятадыг төлөөлөн оролцож буй Америк гаралтай Эйлин Гу түрүүлж, олимпын аварга боллоо. Тэрбээр 188,25 оноогоор алтан медалийн эзэн болсон бол Францын тамирчин Тесс Ледё хоёрт, Швецарийн тамирчин Матильда Гремо гуравдугаар байранд орсон байна.

Эйлин Гу энэ удаагийн олимпоор олны анхаарлын төвд орсон юм. Тэрбээр АНУ-д төрсөн ч БНХАУ-ыг төлөөлөх болсон нь ихээхэн дуулиан тарьсан билээ.“Цасны гүнж” хэмээн олонд танигдсан Эйлин Гу 2003 оны 9-р сарын 3-нд АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод төржээ. Америк аав, хятад ээжтэй цаначин бүсгүй ээжийнхээ эх орныг төлөөлөн, өвлийн олимпод оролцсоноор олон сая хүнд урам зориг өгөх хүсэлтэй хэмээн мэдэгдэж байлаа.

Өдгөө 18 настай залуу бүсгүй олон улсын томоохон тэмцээнүүдэд түрүүлснээс гадна 2020 оны залуучуудын өвлийн олимпоос алтан медаль, өнгөрсөн жилийн “Winter X Games”-ээс гурван медаль хүртэж байжээ. Эйлин Гу 2018 он хүртэл Америкийн далбаан дор тэмцээн уралдаанд оролцдог байсан ч 2019 оноос олон улсын цанын холбоонд бүртгэлтэй харьяаллаа Хятад болгосон юм. Эйлин Гу аль улсын иргэншилтэй вэ гэдэг нь одоо ч асуулт хэвээрээ байгаа. Учир нь тамирчин бүсгүй ч өөрийнхөө иргэншлийн статусыг ил болгоогүй бөгөөд олимпод ороход ч энэ нь нэг их асуудал үүсгээгүй юм.

Бээжингийн олимпын наадмаас алтан медаль хүртээд буй түүнд хөгжөөн  дэмжигчид нь баяр хүргэж, Хятад улсын сошиал платформ түр саатсан талаар CNN агентлаг мэдээлжээ. Хятадын “Weibo” хэмээх интернэт сүлжээний хайлтын 10 шилдэг сэдвийн долоо нь түүний ялалтын тухай байв. “Цасны гүнж”-ийг ялалт байгуулснаас хойш 30 минут хүрэхгүй хугацаанд түүний дэмжигчид 90,000 гаруй сэтгэгдэл үлдээжээ. “Гу Эйлин алтан медаль хүртлээ” гэх хаштагууд нэг цагийн дотор 300 сая гаруй хандалт авч, асар олон хэрэглэгчид нэг зэрэг нэвтэрсний улмаас “Weibo” сайт гацсан байна. Гу медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд “Энэ бол миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. Хамгийн аз жаргалтай хором, өдөр өнөөдөр тохиож байна” хэмээжээ.

“Цасны гүнж” хэмээн нэрлэгддэг тэрбээр спортоос гадна загварын салбарт багагүй амжилттай яваа нэгэн. Эйлин Гу нь модель, нэр хүндтэй брэндийн нүүр царайгаар ажилладаг бөгөөд ирэх намар Стэнфордын их сургуульд элсэн суралцахаар болсон байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд