No menu items!
HomeДэлхийДопингийн асуудал нь шийдэгдээгүй байгаа ч Камила Валиева бэлтгэлдээ оролцжээ

Допингийн асуудал нь шийдэгдээгүй байгаа ч Камила Валиева бэлтгэлдээ оролцжээ

-

ОХУ-ын уран гулгалтын супер од Камила Валиевагийн өнгөрсөн арванхоёрдугаар сард өгсөн допингийн шинжилгээнээс хориотой бодис илэрснээр “Бээжин-2022” өвлийн олимпын наадмаас хасагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн.

Үүнээс шалтгаалан тэрээр өчигдрийн хуваарьт бэлтгэлдээ оролцоогүй юм.

Харин Камила Валиева өнөөдөр дасгалжуулагч Этери Тутберидзегийн хамтаар уран гулгалтын тоглолтууд зохион байгуулагдаж байгаа Бээжин хотын “Capital Indoor Stadium”-д ирж, хуваарьт бэлтгэлдээ оролцсон байна. Тэрээр бэлтгэлийн үеэр “дөрөвлөсөн” үсрэлтүүд давтсан аж.

Бэлтгэлийн дараа Камила Валиева үүсээд байгаа нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд хариулт өгч, байр суурь илэрхийлэхээс татгалзсан байна.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын “Чемпионат” сонинд “Валиевагийн допинг сорьцод маш бага хэмжээгээр хориотой бодис илэрсэн. Гэхдээ энэхүү хольц нь спортын үзүүлэлтийг сайжруулахад ямар ч нөлөө үзүүлдэггүй гэдэг нь тогтоогдсон байдаг. Валиева олимпод үлдэж, Орос багийн тэмцээнд авсан алтан медалиа хадгалж үлдэнэ” хэмээн мэдээлжээ. 

Дэлхийн допингийн эсрэг агентлаг(WADA)-ийн тэргүүн асан Дэвид Хоуман “Тэмцээний финал болон медаль гардуулах ёслолын хооронд шинжилгээний эерэг хариу гарах үзэгдэл тийм ч их тохиолддоггүй. Энэ тохиолдол ихэвчлэн тухайн тамирчныг тэмцээнээс шууд хасдаг. Гэхдээ энэ удаа тийм зүйл болсонгүй. Триметазидин бол ердийн жороор олгодог, 15 настай хүүхдэд зүгээр бичээд өгчихдөг эм биш. Тиймээс үүнийг санамсаргүйгээр уусан байх боломжгүй. Хамгийн гол нь, Оросын тамирчдаас том тэмцээний үеэр хориотой бодис илэрсээр байгаа нь үнэхээр харамсалтай бас ичмээр зүйл” хэмээн Reuters агентлагт өгсөн тодруулгадаа дурьджээ.

Харин ОХУ-ын Уран гулгалтын холбооны хэвлэлийн төлөөлөгч Ольга Ермолина пүрэв гаригт “TASS” агентлагт энэ талаар “Камила Валиева өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан тэмцээнээс хасагдаагүй. Бид ОУОХ-ноос албан ёсны мэдэгдэл гаргахыг хүлээж байна. Багийн тэмцээний медаль гардуулах ёслолыг зохион байгуулах товыг мөн ОУОХ зарлана” гэх мэдээлэл өгсөн юм.  

Харин ОУОХ-ны төлөөлөгчид өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мөн энэ асуудлаар хариулт өгөхөөс татгалзсан юм. “WADA”-ын дүрмийн дагуу 18-аас доош насны тамирчны шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрсэн тохиолдолд олон нийтэд мэдээлэхийг хориглодог. Үүнээс гадна “WADA”-ын дүрэмд 16-аас доош насны тамирчныг допинг хэрэглэсэн гэж үзэх эрх зүйн орчин байдаггүй ажээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд