No menu items!
HomeЭмч зөвлөж байнаМ.Бямбасүрэн: Дэлгэцээс ялгарч буй цэнхэр туяа нь нүдэнд өвчин үүсгэх хэмжээний биш...

М.Бямбасүрэн: Дэлгэцээс ялгарч буй цэнхэр туяа нь нүдэнд өвчин үүсгэх хэмжээний биш гэж үздэг

-

“УБ Сонгдо” эмнэлгийн нүдний эмч М.Бямбасүрэн компьютер, дэлгэцээс ялгарч байгаа цэнхэр туяа хараанд нөлөөлдөг эсэх талаар мэдээлэл хүргэлээ.

– Дэлгэцээс ялгарч байгаа цэнхэр туяа нь хараанд нөлөөлдөг үү?

– Дэлгэцээс ялгарч буй цэнхэр туяа нь сохролд хүргэх шалтгаан гэдэг нь одоогоор батлагдаагүй. Гэхдээ энэ цэнхэр туяа хүний нойрны чанарт нөлөөлдөг. Энэ нь мелатонин хэмээх гормоныг бууруулж, нойрны циклийг алдагдуулдаг байна. Тиймээс бид унтаж амрахаасаа өмнө дэлгэцийн гэрлийг шөнийн горимд нь тохируулах хэрэгтэй.

– Компьютер дээр ажлаа хийдэг хүмүүс нүд өвдлөө гэдэг шүү дээ?

– Компьютер дээр их ажилладаг хүмүүс нулимс гоожиж, нүд бүрэлзэж, аргаж, аягаар нь хатгуулж өвдлөө гэдэг. Энэ нь дэлгэц, компютерээс ялгарч байгаа цэнхэр туяатай холбоогүй. Харин хүн удаан хугацаанд, төвлөрсөн харцаар юм ширтэхэд, нүдний цавчих хөдөлгөөн багасаж, нүд хуурайших шинж тэмдэг үүсдэг. Ингээд нүд хуурайшихаар нулимс их гоожиж, нүд бүрэлзэж, нүдний угруу хатгаж өвддөг. Дээрээс нь нүдний булчин чангарч, ядраад ирэхээр бүрэлзэх зовиур илэрдэг байх нь.

– Тэгвэл компютерийн хамгаалалттай шил хэрэгтэй юу?

–  Компютерийн цэнхэр туяаны хамгаалалттай шил хэрэггүй. Яагаад гэвэл дэлгэцээс ялгарч буй цэнхэр туяа нь нүдэнд өвчин үүсгэх хэмжээний биш гэж үздэг.Тиймээс шилний шаардлага байхгүй. Мөн техник, технологийн хөгжлөө дагаад юм улам л нарийн болж байна. Тэр технологи нь өөрөө цэнхэр туяаг бууруулагчтай байдаг учраас заавал шил зүүх шаардлагагүй.

Харин шилэн наалттай хэрэгслүүд маань нүдийг гялбуулдаг. Тэгэхээр матт наалт ашиглаж, гэрэлтүүлгээ бууруулж болох юм. Түүнчлэн 20-20-20 зарчмыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл 20 минут тутамд 20 секундийн турш 5-6 метр зайд хол зүйл харж нүдээ амраах хэрэгтэй. Компьютер дээр удаан ажилладаг хүмүүсийн төвлөрсөн харцнаас болж нүдний хуурайшилт үүсч, зарим зовиурыг өгдөг.

– Хүүхдийг саатуулахын тулд дэлгэцээр контент үзүүлдэг шүү дээ. Энэ нь хүүхдийн нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

– Дэлгэц, электрон төхөөрөмжөөс болоод хүүхдийн нүдний сохрол үүсэн гэх судалгаа гараагүй байна. Харин  дэлгэцийн хамааралтай байдал нь хүүхдэд төвлөрлийн алдагдал үүсгэдэг. Мөн хөдөлгөөний хомдолд оруулж, таргалалт үүсгэнэ гэж үздэг. Түүнчлэн холын хараанд муугаар нөлөөлдөг. Хүүхдийн харааны хөгжил 5-8 насанд явагдаж байдаг. Энэ үед харах зүйлийг хязгаарлаад байвал холын хараа  нь хөгжихгүй. Энэ нь цаашлаад “залхуу нүд” гэдэг өвчин үүсгэх эрсдэлтэй. Эмч нар 0-2 нас хүртэл хүүхдэд дэлгэц үзүүлэх хэрэггүй гэж зөвлөдөг. 2-5 насанд нэгээс илүүгүй цаг үзүүлэхэд болно гэдэг. Мөн гадаа их тоглодог хүүхдүүд болон гэртээ утас, компьютер, зурагт үздэг хүүхдүүдийг харьцуулахад гэртээ байгаа хүүхдийн холын харааны даамжрал илүү байна гэх судалгаа гарсан байдаг. Яах вэ, хэрэглээний тухайд үзэх шаардлага бий л дээ. Тиймээс тогтсон хугацаанд л үзүүлэхэд болно.

Эх сурвалж: Сонгдо подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд