No menu items!
HomeНийгэмД.Тогтохсүрэн: Ковидын хуулийг сунгаснаар ипотекийн зээлийн төлөлт мөн хойшилно

Д.Тогтохсүрэн: Ковидын хуулийг сунгаснаар ипотекийн зээлийн төлөлт мөн хойшилно

-

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар ковидын нэг удаагийн хууль буюу “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгах асуудлыг хэлэлцэж, саналаа нэгтгэжээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Ковид-19 цар тахлын тухай хууль үйлчилж байгаа. Үүнийг өмнө нь хоёр ч удаа сунгасан. Энэ хуулийг зургаан сарын хугацаагаар сунгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг намын бүлгээс гаргалаа. Зургаан сараас цааш хугацаагаар сунгах тухай асуудал ярихгүй гэж үзэж байна.

Дэлхий нийтэд цар тахал үргэлжилсээр, шинэ вирусын нөлөөгөөр зарим газруудад аюултай түвшин үүсч болзошгүй байна.  Мөн манай экспорт, хил гааль хаагдсан байгаа. Тиймээс цаашид эдийн засагт хүндрэл үүсч болзошгүй байна. Энэ хоёр  үндэслэлээр хуулийн үйлчлэх хугацааг сунгах асуудлыг зарчмын хувьд дэмжсэн. Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барьснаар энэ ондоо багтааж хэлэлцэн батална.

Ковидын хуульд олон чухал заалт бий. Энэ хууль батлагдаагүй байсан бол энэ хэмжээнд цар тахлыг давж гарахгүй байсан.

Цахилгаан дулааны хөнгөлөлтийг улсын төсвөөс биш Эрдэнэт үйлдвэрээс шийдэж байсан. Улсын төсөвт энэ шийдвэр тусгагдаагүй учраас нэгдүгээр сарын 1-ээс хувь хүн, ААН өөрсдөө төлдөг хуучин хэлбэртээ шилжээд явна.

Ковидын хуульд иргэдэд чиглэсэн олон заалт бий. Засгийн газар тухайн үедээ нөхцөл байдлаасаа шалтгаалан хэрэгжүүлнэ. Энэ хуульд ипотекийн зээлтэй холбоотой заалт бий. Зээл төлөлтийг хойшлуулах зэрэг заалтууд хэвээрээ байгаа учраас давхар сунгагдаад явна.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд