No menu items!
HomeХэн юу хэлэвЧ.Ундрам: НДШ-ээ өндөр төлдөг ч эмнэлгээс үйлчилгээгээ авч чадахгүй байна

Ч.Ундрам: НДШ-ээ өндөр төлдөг ч эмнэлгээс үйлчилгээгээ авч чадахгүй байна

-

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар төсвийн асуудал хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой нилээд гомдол бизнес эрхлэгчдээс ирж байна. Өндөр цалинтай иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлөөд эргээд эмнэлэг дээрээ очихоор дараалал ихтэй, үйлчилгээгээ авч чадаагүйгээс хувийн эмнэлэг орох шаардлага гарч байгаа юм. Орлогогүй хүмүүс шимтгэлээ нөхөөд төлж байна. Энэ нь шударга биш. Үүнээс болж зарим иргэд цалингаа багаар тооцож шимтгэлээ төлөх асуудал гарч байна. Энэ тал дээр тодорхой бодлого байгаа юу, үгүй юу гэдгийг асуумаар байна.

Мөн манай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум усан бассейн барихаар төсөвлөсөн байна. Сүхбаатар сум бассейнтай. Хоёр бассейнаар яах гэж байгааг ойлгохгүй байна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд