No menu items!
HomeМонгол брэндГоёл чимэглэл үйлдвэрлэгч Монгол брэндүүд

Гоёл чимэглэл үйлдвэрлэгч Монгол брэндүүд

-

Эмэгтэй хүн бүрийн чухал хэрэгцээнд гоё ганган ээмэг, бөгж, зүүлтээс эхлээд олон төрлийн жижиг хэрэгсэл багтдаг. Бид энэ удаагийн “Монгол брэнд” буландаа гоёл чимэглэл үйлдвэрлэгч үндэсний брэндүүдийг онцолж байна.

URAN

“URAN” гоёл чимэглэлийн брэнд нь Монголчуудын эрт үеэс гоёл чимэглэл, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэсээр ирсэн хээ угалзаар бүтээгдэхүүнээ чимэглэдэг. Мөн байгалийн чулуу, үнэт металаар өнөө үеийн хэрэглэгчдийн хэв маяг, хэрэглээнд нийцүүлэн дахин давтагдашгүй гоёлыг урлаж байна.

FB хаяг: URAN jewelry

Холбогдох утас: 9400 4040

Сийлэн гоо

“Сийлэн гоо” брэнд нь  зүүлт хийх олон төрлийн техникийг ашиглан чамин тансаг болон өвөрмөц зүүлтийг урладаг. Мөн үйлчлүүлэгчийн xүссэн загвар ба материалаар зүүлт, гоёл чимэглэлийн захиалга авдаг байна.

FB хаяг: Siilen Goo

Холбогдох утас: 8608 2111

Dansran

Үндэсний өв соёлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Dansran” брэндийн гоёлууд Монгол түүх дурсгал, зан заншлыг өгүүлсэн хэв маяг, загварын шийдэлтэй байдаг. Тус брэнд нь ээмэг, бугуйвч, бөгж, хослол, хүзүүний зүүлт, хүүхдийн гоёл зэргийг үйлдвэрлэж байна.

FB хаяг: Dansran

Холбогдох утас: 9515 6222

Бүрэнсүх ХХК

Бүрэнсүх компани нь 2000 оноос хойш үнэт, өнгөт металлаар төрөл бүрийн үнэт эдлэл болон бэлэг дурсгалын зүйлсийг үйлдвэрлэж байгаа ажээ. Мөн хувь хүн, албан байгууллагын хэрэгцээ захиалгад нийцүүлэн уламжлалт Монгол дарханы аргыг орчин үеийн загвар дизайнд зохицуулан үйлдвэрлэдгээрээ онцлог юм.

FB хаяг: Бүрэнсүх Үнэт эдлэл бэлэг дурсгалын үйлдвэр

Холбогдох утас: 9908 6485

ANKU

“ANKU” брэндийн бүх загвар өвөрмөц, дахин давтагдашгүй, цор ганц урлагддаг ба нэг хэв шинжид баригддаггүй коллекци болгон нь өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Тус брэнд нь гоёл чимэглэлээс гадна хувцас урладаг байна.

FB хаяг: ANKU

Жич: Энэ нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор хийгдсэн болно. Та үнийн мэдээлэл авах эсвэл худалдан авалт хийх бол тухайн байгууллагад хандана уу.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд