No menu items!
HomeХүмүүсАлдарт "Титаник" киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алдарт “Титаник” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-

Найруулагч Жеймс Камероны алдарт “Титаник” кино бүх цаг үеийн хамгийн алдартай кинонуудын нэг билээ. Леонардо энэ л киноны ачаар Холливудад өөрийн гэсэн орон зайгаа олсон гэдэг. Хамгийн гол нь энэ кино дэлхийн түүхэнд урьд өмнө нь гарч байгаагvй асар их обьектуудыг vзvvлж, компьютер графикийг зөв хослуулснаар дэлгэцэн дээр юуг ч хийж болдогийг харуулснаараа онцгой уран бүтээл болж чадсан юм. Кино дэлгэцнээ гарсанаас хойш 24 жил өнгөрчээ. Энэ хугацаанд жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхуулая.

Кейт Уинслет

Өдгөө 46 настай Кейт Уинслет “Титаник” дэлгэцнээ гарсанаас хойших 24 жилийн хугацаанд  Холливудын хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг болжээ. Тэрээр 2008 онд “Уншигч” киногоороо Оскарын шагнал хүртсэн юм. Түүнийг  арван настай байхад аав нь усан онгоцны ослын улмаас хөлөө хүндээр гэмтээж, гэр бүлд нь санхүүгийн ихээхэн бэрхшээл тулгарч байсан юм гэдэг. Кейт анх таван насандаа сургуулийнхаа Redroofs театрын тайзан дээр гарч байжээ. “Dark Season” киноны зураг авалтын үеэр 15 настай охин өөрөөсөө 12 насаар ах жүжгийн зохиолч  Стивен Тредртэй болзож, улмаар хамт амьдарч байгаад 1995 онд салжээ. Өдгөө тэрээр гурав дахь нөхөр болох бизнесмен Нед Рокнроллтой амьдардаг бөгөөд тэд гурван хүүхэдтэй.

Леонардо Ди Каприо

Алдарт жүжигчин Леонардо Ди Каприо “Алдартай байхыг хүсдэг учраас үүний төлөө хичээж кинонд тоглодог гэж та бодоо юу? Үгүй дээ, огтхон ч тийм зүйл байхгүй. Би жүжигчин байхаа больж, энгийн амьдралаар амьдармаар санагдсан бол аль эрт л тийм болох байсан. Гэхдээ би энэ урлагт хайртай. Тийм ч учраас өөрийнхөө амьдралын маш их цагийг би зөвхөн кинонд тоглоход зориулж байгаа юм. Нэг бодлын үүнийг хийх боломжтой байгаагаараа би их азтай хүн. Хэрвээ хүсэх юм бол, бүгдийг орхиж, хүслээрээ амьдрах эрх чөлөө надад байна” гэжээ. Өдгөө 47 настай Ди Каприо 2016 онд “Ревенант” кинонд бүтээсэн дүрээрээ анхны Оскарын шагналаа хүртсэн юм.

Билли Зейн

Өдгөө 55 настай Билли Зейн киноны эсрэг талын дүрийг бүтээснээрээ мөн л алдаршжээ. Түүний эцэг, эх хоёул Грек гаралтай гэнэ. Түүний тоглосон анхны дэлгэцийн уран бүтээл нь “Ирээдүй рүү буцсан нь” байж. “Титаник” кино нээлтээ хийснээс хойш тэрээр олон уран бүтээл, төслүүд дээр ажилласан. Тэдгээрээс “Zoolander 2”-ыг онцолж болох юм. Тэрээр мөн Чикако дахь Бродвей театрт ажиллаж байв.

Кэти Бейтс

Кети Бэйтс тус киноны Молли Брауны дүрд тоглох үедээ аль хэдийн Оскарын шагнал хүртсэн байв. 1991 онд “Misery” уран бүтээлээр тус шагналыг хүртжээ.  Сүүлийн хэдэн жилийн турш тэрээр “Харригийн хууль”, “Америкийн аймшигт  түүхүүд “ зэрэг цувралууд дээр ажиллажээ.  Тэрээр хувийн эрүүл мэндийн асуудлаас болж ихээхэн шаналсан. 2003 онд өндгөвчний хорт хавдар, 2012 онд хөхний хорт хавдартай хэмээн оношлогдож байжээ.

Фрэнсис Фишер

Роүзын ээжийн дүрийг бүтээсэн ахмад жүжигчин Фишер “Laws of Law”, “Jolene”, “Woman in Gold” зэрэг конуудааараа алдартай. Мөн тэрээр улс төрийн идэвхтэн аж.

Виктор Гарбер

Түүнийг Титаник хөлөг онгоцыг бүтээгч Эндрюсийн дүрд тоглосоныг санаж байна уу. Тэр бол Канадын ардын дууч бас жүжигчин нэгэн. 9-16 нас хүртлээ Торонтогийн Их Сургуулийн “Hart House”-д суралцаж байв. 1967 оноос ардын дууч болж, Петер Манн, Лори Гуд, Ли Харрис нартай хамтран “The Sugar Shoppe”-г байгуулжээ. Тэрээр хувийн амьдралын талаараа олонд дэлгээд байдаггүй ч 2012 онд ижил хүйстэн гэдгээ зарлажээ.

Девид Варнер

“Титаник” киноны дараа тэрээр “Мичин гариг”, “Хар үхэл” зэрэг кинонд тогложээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд